Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил, төсөв, санхүүгийн байдал, цаашдын төлөв, орон нутагт анхаарах асуудал болон цаг үеийн зарим ажлын талаар хэлэлцсэн аймаг, нийслэлийн Засаг дарга нарын семинарт Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт оролцож, Засгийн газар байгуулагдсанаас хойш улс төр, эдийн засаг, нийгмийн бодлогын хүрээнд хийж байгаа шинэчлэлүүдийн талаар танилцууллаа.
Төсөв, санхүүгийн өнөөгийн байдал, нутгийн захиргааны байгууллагуудаас анхаарах асуудлаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох болон алт олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын дагуу хийж байгаа ажил, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Засгийн газрын 120 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Уул уурхайн сайд Р.Жигжид нар мэдээлэл хийлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!