• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Зүрхний шигдээсээс амьд үлдэх нууцаас

Зууны мэдээ
2015 оны 4 сарын 16
Зууны мэдээ
Зураг зураг

Хүмүүс “Зүрхээр өвдлөө. Энэ аюултай юу” гэж их асуудаг. Тэгээд ч сүүлийн үед зүрхний шигдээсээр нас барсан тохиолдол олширч, энэ өвчнөөр шаналж буй хүмүүсийн нас залуужсан  тухай ярих болсон. Тиймээс зүрхний шигдээс өвчний талаар тодруулж, зөвлөгөө авахаар “Хүмүүн” эмнэлгийг зорьж ангаах ухааны доктор, зөвлөх эмч Д.Нарантуяатай ярилцлаа.

-Зүрхний шигдээсээр өвчлөх тохиолдол олширч, энэ өвчинд өртөж буй хүмүүсийн нас улам залуужаад байна гэх юм. Таныг энэ сэдвээр докторын зэрэг хамгаалсан гэж сонссон учраас зорьж ирлээ. Олон асуулт байгаа ч эхлээд зүрхний шигдээс гэж юуг хэлээд буйг тайлбарлаж өгөөч?

-Үүнд хариулахын өмнө зүрхний өвдөлт гэж юуг хэлээд буйг тайлбарлая. Хүчилтөрөгчийн дутагдлаас булчинд бүрэн бус исэлдэлтийн бүтээгдэхүүнүүд хуримтлагдаж, өвдөлтийн рецепторыг цочроосноор өвдөлт үүсдэг.

Зүрхний булчингийн хүчилтөрөгчийн дутагдал нь түүний тэжээл буюу цусан хангамжийн дутагдлаас үүсэх бөгөөд тэжээл духагдах хоёр төрлийн үндсэн шалтгаан бий.

Цусан хангамжийн дутагдлын үргэлжлэх хугацаа, гэмтлийн зэргээс хамаарч өвдөлт янз бүр байна. 

Нэгдүгээрт, зүрхийг тэжээгч “титэм” судасны эмгэг буюу титэм судасны нарийсал, эсвэл бөглөрлөөс үүдэлтэй. Нарийсал нь судасны үрэвсэл, хатуурал, шохойжил, төрөлхийн гаж хөгжил зэргээс үүсдэг. Судас цусны бүлэн, хий зэргээр бөглөрнө.

Хоёрдугаар шалтгаан нь зүрхний булчингийн хэрэгцээ нэмэгдэхтэй холбоотой. Зүрхний булчин томрох, эсвэл зүрхний цохилтын тоо нэмэгдсээр булчингийн хүчилтөрөгчийн хэрэглээ нэмэгдэнэ. Энэ үед хэвийн, эмгэг өөрчлөлтгүй титэм судас хангалттай тэжээл буюу хүчилтөрөгчийг өгч чадахгүйд хүрдэг.

Цусан хангамжийн дутагдлын үргэлжлэх хугацаа, гэмтлийн зэргээс хамаарч өвдөлт янз бүр байна. Иймд цусан хангамж дутагдсанаас үүссэн өвдөлтийг ялган танихад хялбар болгох үүднээс байрлал, онцлог, дамжилт, хугацаа, эрчим, намдах үйл явцаар нь тодорхойлж болдог. Бид эдгээрийг “БОДХЭН” гэж зургаан үсгээр товчилж тайлбарладаг юм. 

Тодруулбал:

Байрлал- цээжний зүүн талд, өвчүүний араар өвдөх

Онцлог- дараад, базаад, шахаад байгаа мэт мэдрэмж төрөх

Дамжилт-зүүн гap, дал, мөр лүү өвдөлт дамжих

Хугацаа- 20 минут хүртэл өвдөх. Нэг минутаас бага өвдөх нь зүрхний өвдөлт биш, 20-иос дээш бол зүрхний шигдээсний шинж.

Эрчим- өвдөлт сулаас маш хүчтэй байж болно. Тэр ч бүү хэл хутгалахтай адил гэж зүйрлэдэг.

Намдах- титэм судас тэлэх эмэнд, эсвэл хийж буй үйлдэл, ачааллаа зогсооход намдана. Зүрхний шигдээсийн үед зөвхөн өвдөлт намдаах эмэнд эрч нь суларна. Цусан хангамжийн дутагдалтай булчингийн  эсүүд унтаа байдалд  ордог. Зүрхний цусан хангамжийг сэргээхэд  унтаа эсүүд сэргээд үйл ажиллагаагаа гүйцэтгэж  чадвал “зүрхний бах”  гэж оношилдог. Харин л булчингийн эсүүд үхсэн  бол “зүрхний шигдээс”  гэж оношилно.    

-Зүрхний шигдээсээр  гэнэт нас барчихлаа гэж  хүмүүс ярьдаг. Ингэж гэнэт тохиолддог хэрэг үү? 

-Зүрхний шигдээс гэнэт, эсвэл аажмаар тохиолдоно. Зүрхийг тэжээгч “титэм” судас гэнэт бөглөрч, цусан хангамжгүй болсноос  булчин үхжинэ. Хэрэв  бөглөрлийн шалтгааныг богино хугацаанд арилгаж  чадвал зүрхний булчинд ямар нэгэн бүтцийн  өөрчлөлт гарахгүй. Ингэж  чадаагүй тохиолдолд л нэгэнт үхэжсэн булчин сорви болж үлдэнэ.  

Зүрхний булчингийн тэжээл удаан хугацаагаар архагаар дутагдахад унтаа эсүүд аажимдаа сорвины эдээр солигддог. Хүмүүсээс “Таны зүрхэнд шигдээсийн сорви байна. Хэзээ зүрхний шигдээсээр өвдсөн бэ” гэхээр огт өвдөж байгаагүй гэдэг юм. Гэтэл амьсгаадах, хөлийн шилбээр хавагнах зэрэг зүрхний архаг дутагдлын шинж аль хэдийнэ илэрсэн байдаг.    

-Тэгвэл хүн өөрийгөө  зүрхний шигдээс болж байна гэдгээ мэдэх боломж бий юу?

-Зүрхний цочмог шигдээстэй өвчтөн “Цээжинд дараад, хүнд оргиод байгаа мэт, тавгүй оргин, бага зэргийн амьсгаадаж байсан. Өвдөлт гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ ийм эвгүй мэдрэмжийг өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй. Гэхдээ л аймшигтай байсан” гэж хэлдэг.

Ер нь хүмүүс зүрхний цочмог шигдээсийн үед мэдэрсэн өвдөлтийн тухай янз бүрээр дүрсэлдэг. “Цээжээр ороогоод хавчаад байгаа юм шиг “Өвдөлтийн шинж тэмдгийг дүрслэн хэлж чадахгүй байна. Өвдөлтөөс илүүтэй цээжинд тавгүй, таагүй оргиж байсан”, “Цээжин дээр хүндээр дараад байгаа мэт” гэхчлэн ярьдаг.

Мөн өвдөлтөөс гадна амьсгаадах, амьсгал давчдах, хүйт оргих, чийг даах, хөлрөх, эрс ядрах, сульдах, дотор муухайрах, бөөлжис цутгах, зүрх дэлсэх, толгой эргэх, ухаан алдах зэрэг зовирууд хавсарч тохиолддог.

-Өвдөлт мэдрэгдэхгүйгээр шигдээс болох тохиолдол байх уу?

-Эмэгтэйчүүд, чихрийн шижинтэй өвчтөн, өндөр настанд зүрхний шигдээсийн дээрх өвдөлт барагтай тохиолддоггүй. Ихэвчлэн сульдах, ядрах, зүрхээр дэлсэх, цээжээр бага зэрэг өвдөх шинжээр илэрдэг.

-Тэгвэл өвдөлт гэхээсээ илүү тааламжгүй, хэцүү,айдас төрүүлсэн мэдрэмж хүчтэй илэрдэг гэж ойлгож болох уу?

-Дээр хэлсэн шинж тэмдгүүдээ ойлгомжтой бол гох үүднээс дарааллаар нь жишээ авч тайлбарлая. Хэрэв хоолны ширээний ард сууж байтал гэнэт цээжний зүүн талд, эсвэл өвчүүний араар хүнд оргих, дараад байгаа мэт болоод, өвдөлтийн байрлалыг яг тодорхойлж чадахгүй, эвгүй болж, цаашлаад уг мэдрэмж улам хүчтэй,эрч нь нэмэгдэж эхэлбэл зүрхний булчин үхжиж эхэлсний шинж юм.

Бие сульдан, хүйтэн хөлс чийхарч, бөөлжис цутгах зэрэг шинжийг мэдэрч эхэлбэл ер нь л байдал буруудаж байгааг ойлгох хэрэгтэй.Гэвч зүрхний шигдээс мөн эсэхэд эргэлзэж болно. Мөн хүмүүс өмнө нь ийм шинж хэзээ ч тохиолдож байгаагүй тул зүрхний шигдээс байх боломжгүй гэж өөртөө итгүүлэх гэж оролддог. Ер нь бол цээж хорсох зэрэг өмнө нь таны мэдэрч байснаас огт өөр мэдрэмж төрж байвал яагаад цээжээр хүнд оргиод байна вэ гэдгийг бодож ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй.

-Зүрхний шигдээс гэж сэжиглэвэл хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ?

-Хэрвээ зүрхний шигдээс болж байна гэж үзвэл эхний ээлжинд хийж байсан зүйлээ орхиод шалан дээр ч болсон хэвтэж тайвшрахыг оролд. Гэхдээ энэ хийхэд амархан биш. Гэвч битгий сандар, бүү ай.

Түргэн тусламж дууд. 103 руу яаралтай залга, эсвэл утасдуулаад зүрхний шигдээс боллоо гэдгээ шууд хэлэх хэрэгтэй.Түргэний эмч иртэл боломжтой бол аспирин зажил. Нитроглицерин ойр байвал хэлэн дороо тавиарай.

Таван минутын зайтай гурван удаа тавиад үр дүн өгөхгүй бол зүрхний шигдээсийг улам баталгаажуулах юм. Хэрэв ганцаараа байх үед тохиолдвол анхан шатны амилуулах суурь тусламж үзүүлж чадах хүн ойр байгаа эсэхийг асууж, тусламж хүсэх хэрэгтэй.

-Түргэн тусламж дуудахдаа зүрхний шигдээс гэдгээ шууд хэл гэдэг нь эмчийг яаралтай ирүүлэх гэсэн санаа юу?

-Уг өвчин амь насанд ноцтой эрсдэл учруулдаг тул тусгай тоноглогдсон машинтай, мэргэжлийн баг маш богино хугацаанд ирж, тусламжийг газар дээр нь үзүүлэх бөгөөд тээвэрлэлтийн явцад хүндрэл гарах аваас тэр дор нь арга хэмжээ авах шаардлагатай болдог.

Зүрхний шигдээсийн эрт үеийн арга хэмжээ бол минут секундээр хэмжигдэнэ.

Тун яаралтайгаар хугацаа алдалгүй холбогдох эмнэлэгт хүргэх ёстой. Зүрхний шигдээсийн эрт үеийн арга хэмжээ бол минут секундээр хэмжигдэнэ шүү дээ.

-Цаг алдахгүй тусламж авахын тулд өөр юу анхаарах хэрэгтэй вэ?

-Зүрхний шигдээсийн үед зайлшгүй сэргийлэх, зайлсхийх зургаан алдаа гэж байдаг. Өөрт тохиолдсон шинж тэмдгээ дутуу үнэлж, үгүйсгэх, зүрхний шигдээс биш бол гэж болгоомжлон санаа зовж бусдаас тусламж гуйхаа хойшлуулдаг.

Мөн эмнэлэгт өөрөө очих гэж оролдох, зүрхний шигдээсээр өвдөхөд хэт залуу, эсвэл эрүүл гэж бодох, эрэгтэйчүүд л зүрхний шигдээсээр өвддөг гэж андуурахаас гадна гэр бүлийнхнээ зовоохгүй хэмээн эмнэлгийн тусламжийг хойшлуулах алдаа гаргадаг.Түүнээс гадна олонх нь ингэсгээд намдах байх гэж хугацаа алддаг тал бий.

-Таны ярьсан бүгдийг зүрхний шигдээсээс амьд үлдэх боломж гэж ойлгож болно биз?

-Зүрхний шигдээсээс амьд үлдэх нууц ч гэж болно. Ямар ч хэцүү зүйл үүнд байхгүй.

Зүрхний шигдээсийн эрт үеийн шинж тэмдэг, өвдөлтийн талаар мэддэг байх, ямар нэг шалтгаан хэлж 103-ын дуудлагыг хойшлуулахгүй байх, зүрхний шигдээстэй өвчтөн анхан шатны тусламж авч, цаашдын үр дагавартаа санаа зовдог байх, ямар нэгэн тайлбар хийлгүй, шинж тэмдгийг дутуу үнэлэхгүй байх, шигдээс биш гэж сэрэмжлэхгүй байх, Яаралтай тусламжийн тасагт байж, зүрхээ эрүүл гэдгийг батлан гэр лүүгээ санаа амар харихыг илүүд үзэх нь таны бөгөөд бусдын амь насыг аврах чухал түлхүүр юм.

Эдгээрийг мэддэг, биелүүлдэг байхад та өөрийгөө төдийгүй гэр бүл, найз нөхдөө аюулаас хамгаалж чадна. Мөн манай “Хүмүүн” эмнэлгийн 362199 утсанд хандаж зөвлөгөө авч болно

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Баяр [66.181.183.52] 2025/2/14
ЭТ хотод Шигдээс болоод түргэн дуудаад 5 цагын дараа ирээд.Авч очоод дусал хийгээд Цахилгаан бичлэг хийгээд Зүрхээ анхаараарай Гээд явуулчихсан.3 хоног толгой эргээтэй цээж өвдөөстэй байгаад бхаар нь Хувийн эмнэлэгт үзүүлтэл Шигдээс болчихож найдваргүй болчихож уучлаарай гэсэн.Тэгээд Эрдэнэтийн нэгдсэн эмнэлэг дээр 99% бөглөрсөн оноштой очитол дусал хийгээд дахиад хоног алдаад Стeнт тавиулсан.Одоо 40% ажилладаг зүрхтэй.Хариуцлагагүй мэдлэггүй Эмч нар бол Хүн алах юм байна.Тиймээс Хүмүүс Өвчний тухай мэдлэгтэй баймаар юм байна.Өөрт тохиолдсоноо бичлээ.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.87.29] 2022/5/7
Хамгийн шилдэг арга бол түргэн иртэл судас тэлдэг эмээ уугаад хүлээх, бүр хүчтэй илэрч өвдвөл зогсоо завгүй чангаар ханиах....
5 | 0 Хариулах
Оюунцэцэг [202.55.188.106] 2021/1/15
Зүрхний шигдээсээр өвдсөн хүн эдгэдэг үү
0 | 0 Хариулах
zochin [150.129.141.254] 2018/3/3
103 tvrgen gej er n yamr zorilgotoi gazae ve, bid 7 honogiin umnu dotnii hvnee 103 hvleeseee bgaad aldlaa.. udaj bj irsen odoo ergeed bodohod gants suvilagcg irsen b.103 gj tvrgen em.giun vilchilgee vzvvleh gazar bizdee.
24 | 0 Хариулах
Зочин [150.129.141.250] 2015/4/19
manai hadam AAV bas 103irehgu bsaar nas barsan.
7 | 0 Хариулах
tugsuu [212.197.165.15] 2015/4/17
Hun uhaan aldsan nohtsold hamgiin turuund hiimel amisgaa hiideg.Bi 2 udaa zurhnii shigdeeseer emlegt hevtej bsan.2 stenttei.Zurhnii shigdeestei humuusiig suurin dugui l ih unuuldag yum bna.Bi Austriad amidardag.Bi odoo baingiin emchilgeend yavdag.Minii aav bas zurheer ongorson.Heregtei medeeliig oorinhoo medeh hureend ogch bolno shuu.
51 | 32 Хариулах
Зочин [103.10.22.75] 2018/11/9
өнөөдөр миний хайртай ах зүрхний шигдээсийн мэс засалд орлоо л доо... хагалгаа амжилттай болсон... Одоо ер нь яаж гам барьж бүрэн эдгэрдэг юм болоо...туслаач
15 | 7 Хариулах
Зочин [117.111.28.156] 2019/8/15
Email xaygaa o'gooch
0 | 0 Хариулах
Отгоо [66.181.161.49] 2020/6/27
Сайн бна уу зөвөлгөө авмаар бна аа яаж холбогдох вээ туслаач
2 | 0 Хариулах
Zochin [122.201.22.12] 2021/3/24
Ehnii yed yamar shinj baidag ve.
4 | 1 Хариулах
Зочин [122.201.31.190] 2024/11/9
Сайн бнуу мэдээлэл авая
0 | 0 Хариулах
zochin [103.26.193.134] 2015/4/17
turgenii emch nar bol aluurchid. Minii aav zurhnii shigdeeseer uud bolson. 103 irehees umnu nitroglitsrin uugaad uhaan orson yum. Daanch medleggui oyutnuudaas bolood aav min ahij uhaan aldaad sereegui de. Yamar ch em tariagui yavdag yum bilee. Ternees gadna turgen ruu zalgaad uvdultiin shok bolood uhaan aldsan gd bhad olon doloon yum asuugaad mash ih hugatsaa aldsan. Er ni bol turgen tuslamj ireed bas aav min uhaan orson bolohoor avragdlaa l gj bodoj bsan. Mongoliin turgen bol uneheer haramsaltai. Arga hemjee avaad arai deerdsen bsan huniig harj zogssoor bgad alcan daa. Iim l turgen bidend uilchildeg yum bilee.
4 | 3 Хариулах
Tugsuu [212.197.165.15] 2015/4/17
Uuchlaarai bi taniig tanihgui ch gesen setgegdlee bichie.Arai l haramsaltai yum boljee.Estoi 1000 huvi amid uldeh bsan hun bna.Ajilaa medehgui ariin haalganii teneguud hunii altan amiar togloh bolj dee.Heleh ch ug oldohgui bna.
0 | 0 Хариулах
Зочин [112.72.13.86] 2015/4/18
yag tiim yum bolson shdee. manai aav bas yaag tegj ongorson. 2 emch ni hoorondoo iim taria bga yu geed negneesee asuugaad yaanaa bhguishde geed zogsod bsn gsn. er ni shuud oorsdoo arga hemjee avaad emneleg ruu oorsdoo l baraaduulah heregtei yum bn le. turgen huleej tsag aldana + irsen emch ni medleggui + shaardlagatai em bhgui iim humuust ami nasaa hariutsuulj bsnaas huvi zayagaa oorsdoo atgaad yavah heregtei bh. daraa ni ingej Tugsuugiin bichsen 1000% amid garah estoi hun bjee gesen post unshij elgee emtelj bsand orvol yadaj oorsdoo yavj bgd unagaval gomdolgui biz de? ehneriin maani tanidag turgenii emch yarij bsn gsn "turgeniig bol er ni amidraliin bolomj muutai, emneleg yavah chadalgui, yaduu tarchig humuus l duuddag shde" gej. Hargis hatuu ch gsn unen ug sanagdsan.
0 | 0 Хариулах
Отгоо [103.229.120.9] 2022/12/30
Яг тийм би бас аавыгаа 103 хүлээж алдсан 103 ямарч яарч сандарсан зүйлгүй маш удаж ирсэн орж ирээл зүрхний шигдээс болсон бна Гэсэн , өрхийн эмч нар ч авч ирсэн бсан юу ч мэддэггүй юм билээ шүү, үнэхээр харамсалтай одоо миний дотор аавыгаа гэнэт алдсандаа маш их харамсаж шаналж бна. Тэр үед шууд эмнэлэг аваад яваагүйдээ, мөн эмнэлэгийн тухай ямарч мэдлэггүйдээ их харамсаж шаналж бнадаа. 103 гэдэг новшнууд алуурчид юм билээ шүү.
0 | 1 Хариулах
Hi [103.212.118.44] 2025/1/3
Түргэнд дадлагын оюутныг дангаар нь явуулж болохгүй шдээ.
0 | 0 Хариулах
otgoo [218.209.200.23] 2015/4/17
Oligtoi zevlegee egch chadahgui yum daa. Manai emch nar....
2 | 0 Хариулах
Зочин [112.72.11.67] 2015/4/17
Sain b.nauu bi zurehnii em uugaad udaj b.gaa bambainaas bolood owdoj b.gaa gej helsen getel untaj b.gaad amsgaa awch chadahgui genet eher tataj bosoj hawi oiriinhoo humuusiig ailagdag teruuhen zuur mash hetsuu b.dald ordog ene ymar uchirtai yum boloo nileen uzuulj emchluulsen zurhen talaasaa gaj noloo b.hgui geed b.gaa yum tegsenee buh bie salgalj zureh owddog haana uzuuljyamar emchid handuul deer we helj ogooch
0 | 0 Хариулах
Зочин [64.119.19.38] 2022/11/27
Ulamjlaltad ochij sudasaa bariulj vzeerei,
0 | 0 Хариулах
Зочин [24.17.5.200] 2015/4/16
Er ni amisgal davchiddag./.tolgoi ergedeg olon khunii dund orokhoor yumuu bituu gazar orokhoor esvel khaluun udur/ khooloig khun bagalzuurdaad bga yum shig boldog 2 davkhar dertei khuiten seruund l untakhgui bol boldoggui . Ene zurkhnii shigdeesnii bas neg shinj bish biz? Bi khaana uzuulekh kheregtei ve?
31 | 19 Хариулах
Зочин [202.131.225.147] 2015/4/16
Энэ ямар гээчийн эмчийн ярилцлага вэ? Зүрхэний шигдээсээс тэгээд урьдчилан сэгийлэх ямар ч зөвлөгөө алга уу? зөвхөн 103 хурдан дууд гээд байх юм. Ийм хоёрын хооронд юмаар сайтаа бөглөх ikon.mn -д ямар шаардлага байна аа?
4 | 1 Хариулах
Зочин [202.62.27.255] 2015/4/16
geriin noxtsold bol 103 l duudii shdee, unen l um xelsen bn.
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.58] 2018/12/3
Миний ээжийн зүрх (гол судас) савлад хүчтэй сохидог дараан зүгээр болдог энэ ямар шинж тэмдэг вэ?
1 | 25 Хариулах