Монголын хэрэглэгчдэд Apple компаний iOS төхөөрөмжүүд (iPhone, iPad, iPod Touch) дээр Монгол кирилл үсгээр бичих боломж олгодог ikon.mn аппликэшны 1.6 хувилбар шинээр гарлаа.
ikon.mn 1.6 хувилбарт нэмэгдсэн цоо шинэ боломж нь ҮГИЙН АЛДАА ШАЛГАХ (Spell Checking) юм. Хэрэглэгчийг үг бичээд зай авмагц, хэрэв алдаатай бичигдсэн бол улаан өнгөөр зөв хувилбаруудыг санал болгох болно.
Ингэснээр хэрэглэгчдийн алдаатай бичих магадлалыг нэлээд хэмжээгээр бууруулж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!