• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д амьдарч байгаа Монгол хүүхдүүд дэлхийн хэмжээний шатарчид болох үүд хаалга нээгдэж байна

С.Бадрал, iKon.mn
2015 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Оюуны их спорт болсон Шатрын спортыг АНУ-д амьдарч байгаа монгол хүүхэд , залуучуудаа бага наснаас эхлэн зааж, тэднийг системтэйгээр мэргэжлийн түвшинд бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэх зорилготойгоор байгуулагдсан " Чингис" шатрын клубийн талаарх мэдээллийг хүргэж байна.

"Чингис" шатрын клуб нь 2014 оны зургаадугаар сарын 01-ний өдөр АНУ-ын Калифорни мужын Бурлингем хотод Б. Баяраагийн санаачилгаар байгуулагджээ. "Чингис" шатрын клуб нь АНУ-д амьдарч байгаа Монгол хүүхэд залуучуудад төдийгүй олон орны хүүхэд залуучуудыг хамруулдаг аж. Энэ нь хичээллэгчдэд сонирхолтойн дээр бие биеэсээ харилцан суралцах боломжийг олгож, өрсөлдөөнийг нэмэгдүүлснээрээ хүүхэд залуусын тоглолтын ур чадвар нэмэгдэхэд чухал нөлөөтэй байдаг байна.

Өнгөрсөн хугацаанд бага насны хүүхдүүдэд зориулсан шатрын үнэ төлбөргүй сургалтуудыг хичээллүүлж, монголын болон гадаадын 20 орчим хүүхдийг зургаан сарын турш тогтмол сургалтад хамруулсан байна. Түүнчлэн "Чингис" шатрын клубийн нэрэмжит "Бурлингэйм свисс" өсвөрийн шатарчдын тэмцээнийг өнгөрөгч оны 10 дугаар сард зохион байгуулжээ.

Мөн "Чингис" шатрын клубийн нэрэмжит Их Мастерын эрх олгох анхны тэмцээнийг 2015 оны нэгдүгээр сарын сүүлээр зохион байгуулсан нь сүүлийн 25 жилд АНУ-ын Калифорни мужын хэмжээнд зохиогдоогүй томоохон тэмцээний нэг болжээ. 

Тэмцээнд долоон орны тамирчид оролцсон ба Дэлхийн шилдэг 100 шатарчны нэг Их мастер Паримаржан Неги (Энэтхэг), Их мастер Жесси Краай (АНУ), Их мастер Ц.Батчулуун (Монгол), ОУ-ын мастер Т.Энхбат (АНУ), ОУ-ын мастер О.Ганболд, ОУ-ын мастер Андрей Горовец (Беларус), ОУ-ын мастер Тангай Рингор (Бельги), ОУ-ын мастер Леван Брегадзе (Гүрж), ОУ-ын мастер Пучен Ванг (Шинэ Зеланд), ОУ-ын дэд мастер Б.Чингүүн нар оролцсон нь тэмцээний чансааг илтгэж байна. Цаашид энэхүү тэмцээнийг жил бүрийн нэгдүгээр caрд уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ.

Ийнхүү эх орноосоо алс хол амьдарч байгаа ч монгол хүүхэд залуучууд маань дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц, ур чадвартай, шатарчид болох үүд хаалга нээгдэж өргөжсөөр байна. 

Дашрамд сонирхуулахад Эрүүл мэнд спортын сайд, Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Г.Шийлэгдамба АНУ-д хийсэн айлчлалынхаа үеэр " Чингис" шатрын клубээр зочилсон юм. Тэрбээр их спортын залгамж халааг бэлтгэж байгаа клубийнхэнд амжилт хүсч тус клубийн дасгалжуулагч О.Ганболдыг Спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшуулсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
................ [103.229.121.25] 2015/3/23
uuchlaarai tanai admintai yj holboo barih ve asuuh ym bnaa harin
0 | 0 Хариулах
Зочин [202.204.27.93] 2015/3/23
доор холбоо барих гээд линк бгааз
0 | 0 Хариулах