• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

14 хэлтэй, Ой тогтоолтын дэлхийн аварга МОНГОЛ ОХИН

ikon.mn
2015 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

А.Янжаа гэж энэ охиныг би багаас нь сайн мэдэх боловч насанд хүрсэн цагаас нь хойш хол амьдрах болж ингэж тавтай ярилцаж байгаагүй. Тэрээр надад үнэхээр л яахын аргагүй гоц авьяастай, сурч мэдэх, хийж бүтээх их хүслээр жигүүрлэсэн залуухан бүсгүй болж төлөвшиж яваа шиг санагдав.

Дөнгөж хорь шүргэх насан дээрээ 10 гаруй гадаад хэлээр ярьж Дэлхийн аварга болно гэдэг тэр бүр хүний чадах зүйл бишээ. Тэрбээр саяхан болсон ой тогтоолтын Дэлхийн аваргын тэмцээнд оролцож эмэгтэй ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртэж аварга болсон төдийгүй багаараа аваргын цом авсан амжилт үзүүлсэн байна.

А.Янжаа одоо Стокольм хотод амьдардаг бөгөөд Стокольмын их сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцаж байна. Түүний амжилт авьяастай нь холбоотой юу эсвэл хөдөлмөртэй нь холбоотой юу гэсэн асуултаар ярилцлагаа эхэлсэн юм.


- Анх яагаад ой тогтоолтын буюу оюун ухааны гимнастик ч гэж хэлж болох энэ төрлийг сонирхох болов. Үүнд гоц авьяас илүү хэрэгтэй байдаг уу эсвэл дасгал сургуулилтаар ой тогтоолтоо сайжруулж болдог уу?

-Би анх Америкийн ой тогтоолтын нэгэн аваргын тухай ном уншсан юм. Тухайн үед тэр хүний амжилт, амьдрал надад маш сонирхолтой санагдсан. Тэгээд би Швед улсад ийм ой тогтоолтын тэмцээн болдог эсэх талаар интернэтээр судалж улмаар Шведийн багт мэйл бичсэн.

Удалгүй надад тавдугаар сард нэгэн тэмцээн болно түүнд ороод өөрийгөө сориод үзэж болно гэсэн хариу ирсэн. Тэр үед тавдугаар сарыг хүлээх их удаан юм шиг санагдаад би энэ чиглэлээр хичээллэдэг Дэлхийн хоёр удаагийн аварга найзынхаа зөвлөснөөр Германд бэлтгэл хийж эхэлсэн. Мөн тэндээ анхныхаа тэмцээнд орсон. Би хичээллээд удаагүй ердөө л нэг долоо хоног бэлтгэл хийсэн байтал гайгүй сайн амжилт үзүүлсэн.

Энэ явдал надад урам зориг өгч би ой тогтоолтоор тууштай хичээллэхээр шийдсэн. Би нэг зүйл сонирхвол тухайн үедээ тэр зүйлдээ их гүн гүнзгий татагдаж ордог хүн шиг санагддаг. Тэгээд л удалгүй Шведийн аварга шалгаруулах тэмцээнд орж бас сайн амжилт үзүүлсэн. Гэхдээ миний энэ спортоор хичээллэсэн цаг тийм ч их биш. Миний цуглуулсан рейтингийн нийт оноо анх 2000 байсан одоо 5000 болсон. Чансаагаараа дэлхийд тэргүүлдэг тамирчид 8000 хүртэл оноотой байдаг. Үүнд хүрэхийн тулд миний хувьд би улам их хөдөлмөрлөх хэрэгтэй гэж боддог.

Манай багийн Дэлхийн хоёр удаагийн аварга найз маань үнэхээр хөдөлмөрч хүн. Маш олон цагаар уйгагүй хичээллэдэг. Мөн зөвхөн ой тогтоолт ч биш өөр олон зүйл дээр амжилт гаргаж яваа залуу байдаг. Тэгэхээр би аливаа зүйлд авьяас билгээс гадна хөдөлмөр их чухал гэдэгт итгэдэг.

-Саяхан Хятад улсын Хайкоу хотод болж өнгөрсөн Дэлхий аваргын тэмцээний талаар Шведийн өдөр тутмын сонин дээр бид цомхон багтай орж олон хүний бүрэлдэхүүнтэй Монголын хүчтэй багийг ялж аварга боллоо гэж бичсэн байсан. Энэ тэмцээнийхээ талаар сонин сайхан ярина уу?

-Миний хувьд би хүний нэр тогтоолтын төрөлд 218 хүний нэр, царайг 15 минутад цээжилж үүнээс 185 хүний нэрийг зөв тогтоосон амжилтаар энэ төрөлдөө Дэлхийн аваргын алтан медаль авсан.

Шведийн баг гурван хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Манай Монголын баг их олон хүний бүрэлдэхүүнтэй жил болгон амжилттай оролцдог хүчтэй өрсөлдөгчдийн тоонд ордог.

Би хичээллээд удаагүй ердөө л нэг долоо хоног бэлтгэл хийсэн байтал гайгүй сайн амжилт үзүүлсэн.

Миний хувьд багаасаа Швед улсад амьдарч байгаа тул Швед улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцсон. Багийн дүнг гаргахдаа хамгийн сайн оноо авсан гурван хүний нийлбэр дүнгээр гаргадаг. Ингээд манай багийн өөр хоёр гишүүн Дэлхийн их мастерийн зэрэгтэй тамирчид бид гурвын онооны нийлбэр дүн багаараа дэлхийн аваргын болзол хангасан.

Манай Монгол залуус энэ спортоор олон жил их хүч хөдөлмөр зарцуулан хичээллэж байгаа нь сайхан байсан. Манай Монголын баг бас энэ тэмцээнд их амжилттай оролцсонд надад маш сайхан санагдаж сэтгэл их хөдөлж байсан.

 

-Тэр их зүйлийг ийм богино хугацаанд цээжилж тогтооно гэдэг мэдээж их амаргүй зүйл. Чиний хувьд цээжлэх техник арга барил байдаг уу?

-Тэгэлгүй яахав мэдээж хэрэг техник арга барил эзэмших нь их чухал. Би өөрөө аливаа зүйлийн онцлогыг холбож өөр зүйлтэй зүйрлүүлж тогтоодог техниктэй. Хэл сурахад ч гэсэн энэ аргаа хэрэглэдэг. Миний эмээ намайг Дэлхийн аварга болоод ирэхэд надад нэг сайхан дурсамж ярьсан.

Манай өвөө Г.Бэгзсүрэн гэж социализмын үед Гутлын үйлдвэрийн Намын хорооны даргаар бараг насаараа ажилласан хүн байсан. Гутлын үйлдвэр тэр үед бараг 3000 орчим ажилтнуудтай их том үйлдвэр байсан гэдэг. Харин өвөө маань тэр олон хүнийг овог нэр, хийдэг ажил бүр гэр бүл, ахуй амьдралыг нь нэг бүрчлэн мэддэг байсан гэж ярьсан. Тэгээд эмээ намайг өвөөгийнхөө тэр чанарыг авч дээ гэж хэлсэн нь их сайхан санагдсан.

-Гадаад хэл гэснээс чи багаасаа Швед хэлээр төлийгүй англи хэлээр их чөлөөтэй ярьдаг байсан. Өөр хэл нэмж сурав уу. Одоо хэдэн хэлээр ярьдаг вэ?

-Би бага байхдаа Монголоос Шведэд очиж байсан. Анх хүүхэлдэйн кино англи хэл дээр үзсээр байгаад нэг мэдэхэд ойр зуурын зүйл ярьдаг болчихсон байсан гэж ээж маань хэлдэг. Тэгээд цэцэрлэг сургуульд ороод швед, англи хэлийг заалгаж эхэлсэн.

Би багын л хэл их сонирхдог хүүхэд байсан. Анх арван настайдаа Франц хэл сурахаар сонирхож ээжээсээ гуйсаар байгаад оройн цагийн курст орж сурсан. Сургууль дээр Франц хэлний курс байгаагүй тул оройн цагийн курст том хүмүүстэй бүр 50 гарсан хүмүүстэй хамт сурдаг байсан их инээдтэй.

Одоо би Швед, Англи, Франц, Испани, Итали, Герман, Бразилийн Португал, Африкийн Свахили, Япон, Хятад, Каталан, Папиаменту, Дани, Норвеги зэрэг хэлүүдээр ярьдаг. Мэдээж эх хэлээ бүр сайн эзэмшинэ гэж хичээж байгаа. Би сүүлийн үед Монгол хэлээ сайжруулах зорилгоор Монгол ном их уншдаг болсон.

-Дөнгөж хорьхон насандаа ийм олон гадаад хэлээр ярьж бичиж сурна гэдэг амаргүй зүйл. Чиний олон хэл богино хугацаанд сурсны нууц нь юу вэ. Юмыг хурдан тогтоодог ой сайтай байдалтай чинь холбоотой юу. Эсвэл өөр нууц байна уу?

-Миний эдгээр хэлнүүдийг эзэмшсэн түвшин харилцан адилгүй. Мэдээж бүгдийг нь төгс төгөлдөр эзэмшсэн гэж хэлэхгүй. Зарим нэг хэлээ сайжруулах хэрэгтэй байгаа л даа.

Тухайн хэлээр кино үзэх бас тухайн орон уруу аялах хэл сурахад их хэрэг болдог.

Багаасаа гадаад хэл сурч эхлэхээр цаашдаа өөр хэл сурахад их дөхөмтэй байдаг. Мөн би үг, өгүүлбэрийг хялбарчилж ижил төстэй зүйлтэй холбож тогтоохоор зүгээр л нэг үг цээжилснээс илүү амархан тогтоогддог. Мөн үнэхээр тэр хэлийг сонирхож сурах гэсэн хүсэл байх хэрэгтэй. Түүнээс биш би үүнийг заавал сурах ёстой гэж өөрийгөө хүчлэх надад дэмий юм шиг санагддаг.

Би бас их олон найзтай. Өөр өөр үндэстэн олон хүмүүстэй харилцаж найзалдаг. Тэгээд найзууд маань бас надад тухайн хэлээр сайн ярьж сурахад тусалдаг. Мөн би багаасаа ном их унших дуртай. Сонирхсон зүйлээ тухайн хэл дээр нь уншихаар үгийн баялаг нэмэгдэж бичгийн чадвараа сайжруулахад их нөлөөлдөг гэж боддог. Тухайн хэлээр кино үзэх бас тухайн орон уруу аялах хэл сурахад их хэрэг болдог.

-Африкийн хэл гэснээс чамайг гимнази буюу ахлах сургуулийн нэг жилээ Африкийн Кени улсад өнгөрүүлсэн гэж сонссон. Яагаад Швед шиг ийм хөгжилтэй сайхан газраас ядуу Африкийн орон уруу явж сурах болсон билээ?

-Тэрийг би өөрөө ч их гайхдаг юм. Бүр бага байхдаа 4-5 настайдаа ээжээ би Кени явмаар байна гэж байсан гэсэн. Их сонин чухам яагаад тэгснийг ёстой мэдэхгүй. Харин гимнази төгсөхийн өмнөх жил манай гимназийн найз залуу Кенид нэг жил Шведийн гимназид суралцахаар явсан юм. Би хүүхдийн гэнэн зангаар тэр найзыгаа их санадаг тэгээд л Кени явахаар шийдэж байлаа. Ээж маань хэдий намайг таньж мэдэхгүй Африкийн орон руу явах гэж байсан ч хориогүй миний хувийн шийдвэрт хүндэтгэлтэй хандсан.

Анх арван настайдаа Франц хэл сурахаар сонирхож ээжээсээ гуйсаар байгаад оройн цагийн курст орж сурсан.

Би Кенид өнгөрүүлсэн нэг жил их зүйлийг сурч мэдсэн. Тэндэхийн жирийн хүмүүс их ядуу амьдралтай. Гэхдээ тэд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, гоё дуулж бүжиглэдэг, халуун газрын хүмүүс болохоор энэ зан нь Шведүүдээс их өөр, сайхан санагдсан. Дулаахан нарлаг цаг агаар нь маш их таалагдсан. Магадгүй хүйтэн харанхуй цаг агаараас нарыг санаад түр зуур зугтсан ч байж магадгүй. Кени улс Африкийн орон ч бүр тийм ядуу буурай орон биш гэж би боддог. Тэнд байхад бид Кени уул уруу сургуулиараа аялна. Морь унана.

Мөн Сафари аяллаараа Кени улс жуулчдыг татдаг. Харин Сомалид болсон дайнтай холбоотой заримдаа энд тэнд буутай цэргүүд зогсож түгшүүртэй болох үе байдаг байв. Би ер нь их аялах дуртай. Бага залуудаа өөр орны соёлыг таньж мэдэх өөр орчин нөхцөлд өөрийгөө сорих надад таалагддаг.

-Янжаагийн ойрын ирээдүйн төлөвлөгөө юу вэ?

-Би одоогоор Стокольмын их сургуулийн Эдийн засгийн сургуульд сурдаг. Болж өгвөл хичээлээ жаахан шахаж энэ зургадугаар сард дуусгаад сургуулиа төгсөх бодолтой байна. Шведийн их дээд сургуульд үзэх ёстой хичээлүүдээ шахаж хугацаанаас өмнө төгсөе гэвэл зөвшөөрдөг. Би сургуулиа хурдан төгсөж өөрийн сонирхсон чиглэлээр хурдан ажиллаж эхлэхийн тулд дөрвөн жилийн хичээлээ хоёр жилд багтаан үзэж дуусгах зорилттой байгаа.

Мөн үүний хажуугаар телевизийн шоу хөтөлбөрт оролцох саналууд ирээд байгаа нь хичээлээ шахаж үзэхэд жаахан анхаарал төвлөрөхгүй болгож магадгүй байдалтай байна. Удахгүй Францын нэг телевизтэй хамтарч тэдний нэвтрүүлэгт оролцох гэрээ байгуулах гэж байгаа.

Мөн ой тогтоолтынхоо төрөлд чансаагаа дээшлүүлэх дасгал сургуулилтаа тогтмол хийх хэрэгтэй. Би цаг заваа аль болох зөв зохицуулахыг л хичээж байна. 

Ирээдүйд сургуулиа төгсөөд аль нэг том байгууллагад тогтвортой ажил эрхлэх үү эсвэл өөрийн сонирхсон зүйлээ шууд хийх үү гэдэг дээр хараахан шийдвэр гаргаж амжаагүй байна. Өнөөдөр сошиал медиа их хүчтэй хөгжиж хүн авьяас чадвартай бас хөдөлмөрч бол  өөрийнхөө мэддэг чаддагийг бусадтай хуваалцах, олонд танигдах их өргөн боломжтой болоод байгаа.

Ялангуяа барууны орнууд, Америкт энэ бол цоо шинэ амьдралын хэв маяг, тренд болоод байна ч гэж хэлж болно. Иймд би паблик фигур болж Пи-Арын компанид өөрийнхөө сонирхсон зүйлээр хичээл заах, лекц унших, сургалт хийх зорилготой. Миний олон найз нөхөд энэ чиглэлээр маш амжилттай ажиллаж байгаа.

Гэхдээ би залуу хүн учир тэдний түвшинд хүрэхэд маш их туршлага мэдлэг хуримтлуулах хэрэгтэй. Ирээдүйд би өөрийн сонирхсон зүйлээрээ л бие даан ажиллана гэж боддог.

-Хэзээ нэгэн цагт Монголдоо ажиллах амьдрах бодол бий юу?

-Би Монгол хүн болохоороо Монгол эх орондоо их хайртай. Зарим зун амралтаараа эмээгийнхээ төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд очиж амардаг. Надад Монголын маань байгаль үнэхээр үзэсгэлэнтэй сайхан санагддаг. Мэдээж хэрэг Монгол ээж, аавтай хүний хувьд би хэзээ нэгэн цагт Монголдоо ирж ажиллах боломжтой гэж боддог. Монголд магадгүй хөгжиж байгаа орон гэдэг утгаараа баруунаас ч илүү боломж байгаа байх гэж би боддог.

-За сайхан ярилцсанд баярлалаа. Ирээдүйн ажил амьдралд нь амжилт хүсье.

Ярилцсан Б.Эрхэмбаяр


 

 
http://erkhembayar.blogspot.com-с нийтлэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
39 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
wow [27.123.215.222] 2015/2/25
мундаг охин байна баяр хүргэе
1 | 0 Хариулах
woow [203.194.114.232] 2015/2/6
Yostoi mundag ohin bna. Amjit husie. Ene ataarhaad ene ohiniig uguisgeed teneg pizdaakuud ta nar muu [хориотой үг] muud mongoloroo oligtoi yarij chadahgui tag ger horoololiin uur shigee hazgai haltar yaridag bj iim mundag ohinii tuhai sonsood buur [хориотой үг] n goijij uhehnee., baridag yambii nul shiver her unertuulsuulsen hyamd tereg shigee yamar uchuuhun bodoltoi pizdaakuud be. . Hun muulhaasaa umnu naad shijgiin herneesee salwuul yasiin...
1 | 0 Хариулах
Зочин [150.129.140.27] 2015/2/5
амьдрах боломжтой гэж боддог юм байна ш дээ энэ чинь sweden хүн байна ш дээ.
0 | 0 Хариулах
Za [112.72.13.199] 2015/1/23
Zaa 11 heltei bzdee bitgii ingj helj baildaa chi tiim ih hel meddimu
0 | 0 Хариулах
Saihan [94.234.170.165] 2015/1/22
Norway, Danish hel bol ugaasaa l Sweden hel sh dee Höö
0 | 0 Хариулах
zochin [80.216.194.69] 2015/1/23
adilhn ch gsn aylag ug bichleg ene ter n oor shtde
1 | 0 Хариулах
Зочин [122.201.24.130] 2015/1/22
Ene humuusiin huviin asuudald orj bgag ni ee hun yaana iime ter hunii l asuudal shde, mglchuud tsuun hun amtai geed medegdeed bgan shd, olon bsn bol ingj aihtar detailchilj avch uzhgudee..,
1 | 0 Хариулах
Зочин [150.129.143.84] 2015/1/22
Vneheer mundag ohin bn amjilt hvsii
0 | 0 Хариулах
Зочин [80.171.184.18] 2015/1/22
Mongoliin DREAM TEAM-d oruulchihval yasan yum be?
0 | 1 Хариулах
Зочин [202.131.231.220] 2015/1/22
mundag yumaa. bid nariig bodvol hiij buteesen zuiltei baharhmaar ohin bna. amjilt husie
1 | 0 Хариулах
Зочин [80.171.184.18] 2015/1/22
mongold hairtai yu swedend hairtai yu asuugaach haha. swedenees irgenshlee hasuulaad mongold irj chadah uu gej asuu
0 | 0 Хариулах
Зочин [80.171.184.18] 2015/1/22
bichsen oyutnii ajil ene teree tavi daa unshij uzye. mongoloor bol tiim ch sain bish yum bna. gehdee mongold bgaagui bolohoor oilgoj bna.
0 | 0 Хариулах
Зочин [80.171.184.18] 2015/1/22
14 heleeree yariad shinjleh uhaanii tuvshind bichij chadah yum uu? batalsan bichlegee tavi daa, Ugui bol Argogiin duu l geye daa.
1 | 1 Хариулах
Зочин [77.218.250.255] 2015/1/22
Chamd 2 zuil helmeer bna. 1.hen ch sh/u -nii tuvshind ezemshsen gej bicheegui bna. Deerhi niitlelee dahiad neg udaa unsh daa!!! "-Миний эдгээр хэлнүүдийг эзэмшсэн түвшин харилцан адилгүй. Мэдээж бүгдийг нь төгс төгөлдөр эзэмшсэн гэж хэлэхгүй. Зарим нэг хэлээ сайжруулах хэрэгтэй байгаа л даа... " 2. Chamd medehgui mongol ug yadahdaa 10000 baigaa. Getel chi uuriiguu bi mongol heltei l gej boddog baih. Eh helee shinjleh uhaanii tuvshind ezemsheegui bol chi ch gesen "Argogiin tursun duu" yum bish uu
3 | 1 Хариулах
Зочин [80.171.184.18] 2015/1/22
chamaig bodvol mongol heltei. hariltsan adilguig n medej bna gehdee gaigui ezemshsen hedeeree bol gants yarih ch bish oyutan yum bol shinjleh uhaanii tovshind oyutnii ajlaa bichchihdeg yum bgaa biz dee? bi esvel bolovsrolgui hunees hereggui yum shaardsaj uu?
0 | 0 Хариулах
Зочин [80.171.184.18] 2015/1/22
Argogiin duu gesnii uchriig ch uhaj chadahgui bj oodoos hutsnaa bas. tiim oyunii chadvargui bj
1 | 0 Хариулах
Зочин [80.171.184.18] 2015/1/22
cham shig swedenii tsagaach argogiin duu gesniig oilgohgui bh n argagui
1 | 0 Хариулах
77.218.250.255 [80.171.184.18] 2015/1/22
swed humuusiin ogson tsagaag tsuslahaa hichee
0 | 0 Хариулах
swedenii tsagaach tsust [80.171.184.18] 2015/1/22
mongol ug toli bichignees harj bsnaa sanahgui bna. tegeheer 10 000 bol buur utgagui too. herew husvel ene huuhneesee mongol nomnuudaas n avch unsh. tuunees gadna tolgoigoo siireg bolgo. yumiig siirgeer bodoj sur, shatar deer bol 3 nuudliin tsaadahiig harna gedeg. ih surguulii tovchilj togsono geh hun ter zergiin chadvartai bh yostoi n oilgomjtoi. buh heleeree bish ch. ternees n harj naadah baagii chini unen hudal yarij bgaa esehiig dugneh bolomj oldono. hyatad japanaar ursgadag gedegt n bol itgehgui bna uneniig helehed hyataduud oorsdoo ch tovchilj hyalbarchilj surdsag
0 | 1 Хариулах
swedenii tsagaa tsulsagch [80.171.184.18] 2015/1/22
neeree 10 000 gedeg toonoos dugnej helehed chi bol ene niitleliin baatar baagii ooroo bna tiim uu? ha ha,
0 | 0 Хариулах
Зочин [81.97.223.67] 2015/1/22
gadna dotnii irged bolson uls unendee maniudtai yamar hamaa bna aa
2 | 3 Хариулах
Zochin [108.213.64.71] 2015/1/22
Nuguu universe best song-d orood bdag Soyombo yum bishvv?
0 | 0 Хариулах
Зочин [112.72.13.29] 2015/1/22
huniig bitii ongots dugne. magadgui Argo shig bj bolno ecvel Argo-s ch muu bj bolno. Argo-g muu geegui ee. ter hund bas avah yostoi sn chanar bgaa. zugeer l unsh,tungaa.
0 | 3 Хариулах
Зочин [180.149.78.20] 2015/1/21
Sain bna sain saihan buhniig husey, Yund hurch chadhaa, yu hiij chadhaa medtel hussenee hii, amidaral ugaasaa bayalag shuu dee.
1 | 0 Хариулах
sain [213.113.145.97] 2015/1/21
UNEHEER MUNDAG YUM.GEHDEE MONGOL GEJ YALGARAH,UNDSERHEG UZLEE HARUULAH GANTS ZUIL BOL HARI ORNII HUN DAGAHGUI BAIH YAVDAL.HUDLAA HUJAANUUD GEJ TSEEJEE BALBAH BISH DOR BURNEE SAHILGA BATTAI BAIJ UNDES UGSAAGAA HADGALJ ULDEH.GEVCH MONGOL BUSGUICHUUD MIN AMIDRALIIN ERHEER ARAI L UUR TIISHEE YAVAAD BAINA.UHAALAG OHIND AMJILT HUSEY,MONGOL HUN GEDGEE BUU MARTAARAI
2 | 0 Хариулах
Зочин [202.179.15.35] 2015/1/21
Xun xenteigee suuj yaj amidrax n chamd yamar xamaa bnaa??? neg l ix gadaad xvntei suusan xvmvvsiig muulsan xvmvvs. oorsdoo yu ch chadaxgvi keyboard nvdexees tsaasgvi
2 | 1 Хариулах
Зочин [122.201.27.214] 2015/1/21
Ene door comment bichsen humus yamar bogino bodoltoi um be. Mongol, Chinese or American hamagui bugd Delhi d amdardag. Yag unende Bol ene huuhed mongold ussun Bol ingej olon heler yarj surahchgui bsan baih. Ene yariltslaga avj bga Hun n ch ter. Neeh hudlaa amjilt garganguut n uchirgui magtaad l. Hentei suuh n huniii erkh!
4 | 4 Хариулах
Зочин [202.126.91.69] 2015/1/22
Эрх гэж яг юу байдгийг нь ч мэдэхгүй байж худлаа хүний эрх гэж ярьдын. Хэнтэй суух нь хүний эрх гээд бүгд гадаад хүмүүстэй явчих юм бол монгол гэж өвөрмөц үндэстэн байгаад яахын? Монгол нэртэй эрлийз хурлийзууд болно.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.69] 2015/1/21
Уул нь чадалтай л охин юм. Даанч харь оронд өсөөд үндэсний үзэлгүй болчихсон байна. Гадаад хүнтэй гэрлэж замхарахаар шинжтэй байна даа.
9 | 0 Хариулах
ok88 [202.70.46.20] 2015/1/21
Yostoi yun Argo bagsh kk. Harin Swedenii neriin omnoos temtseend oroltsdog ni jaahan tiimhen yumda. Mongol hun Mongol orniihoo neriig gargah neg talaas uureg, nogoo talaas hun bolj torsonii tom jargal shuu. Amjilt husie mundag bna!
4 | 2 Хариулах
Зочин [31.205.79.255] 2015/1/21
тэр олон хэлийг мэдэх төдий л юмуу эсвэл ус цас мэддэг юм уу лол
2 | 0 Хариулах
Зочин [202.131.247.146] 2015/1/21
Манай дүү л дээ. Энэ дурдсан хэлнүүд нь чөлөөтэй ярьдаг түвшний хэлнүүд нь. Эхлэн суралцагчийн түвшний хэлнүүдээ энд дурдаагүй байнс
7 | 1 Хариулах
Зочин [202.21.115.36] 2015/1/21
lol ch geh shig. chamaig harval jinhel lol geheer gar baigaa da
1 | 4 Хариулах
Зочин [202.72.246.142] 2015/1/21
япон охин шиг харагдлаа амжилт хүсье
0 | 1 Хариулах
Зочин [202.179.20.93] 2015/1/21
sain bna amjilt husie
4 | 0 Хариулах
итгэлт [182.160.40.86] 2015/1/21
Сайн байна миний дүү монголдоо ирээд 60 сая малыг нь тоолоод өгөөрэй.Ийм хүүхдээр тоолуулбал 10 сая ч хүрэхгүй болсоныг хэлээд өгөх байх.
11 | 3 Хариулах
Зочин [150.129.141.167] 2015/1/21
Хөөрхөн хошигнож байна
8 | 1 Хариулах
a [103.10.23.101] 2015/1/21
huurhun yumaa
2 | 1 Хариулах
Зочин [46.188.123.10] 2015/1/21
Yasan mundag ohin be!gaihamshig Minii Mongoliin ireedui shu uls ornoo gesen zurh setgel bainga teej yavaarai bidnii ireeduin hoich ue mini mandan badrag Gaihaltai ohin turuulsen aav eej d bayr hurgei hovor ohin hel am hureh bi de
1 | 1 Хариулах