• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Доктор Ч.УНДРАМЫН танд санал болгох 10 НОМ

Ч.Болортуяа
2015 оны 1 сарын 12
iKon.MN
 

iKon.mn сайт уншигч та бүхэндээ эрдэмтэд, олны танил хүмүүс, амжилтанд хүрсэн эрхмүүдийн уншсан номнуудаас онцлох 10-г нь хүргэж байна. 

Хамгийн түрүүнд та бүхэндээ "Өглөөний хүн" булангийн зочин  МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны дарга Ч.Ундрамын санал болгож буй 10 номыг хүргэж байгаа юм. 

Ч.Ундрам "Ном бол биднийг хүмүүжүүлдэг олон мэдээллийн сувгийн нэг юм. Зөв номоо сонгож унших бас чухал байдаг. Тиймээс бага наснаасаа өнөөдрийг хүртэл уншсан номнуудаас хамгийн чухал, сонирхолтой, гүн сэтгэгдэл төрүүлж бодол санаанд минь нөлөөлсөн 10 номыг танд санал болгохын тулд нэлээд их бодлоо. 

Ингээд та бүхэнд дараах номыг өөрийн зүгээс уншихыг санал болгож байна" гэлээ. 

 

1. “Өсвөр Насны Хүүхдүүдийн Хэвшүүлэх Хэрэгтэй 7 Зуршил”

Бага болон өсвөр насны хүүхдэд сургааль, сургамж өгдөг агуулгатай олон сайхан үлгэр, зохиолууд, дуртгалууд байдаг билээ. Монгол Улсын хуулийн дагуу насанд хүрч иргэн болсон 16 насны минь төрсөн өдөр АНУ-д хамт амьдарч байсан “Америк Ээж” маань надад “Seven Habits of Highly Effective Teens” (Stephen R. Covey, 1989) номыг бэлэглэж билээ. 

Энэ ном цагаа үр ашигтай өнгөрөөх шийдвэрийг амьдралд хамгийн чухал үнэт зүйлс дээрээ үндэслэн гаргах ухааныг надад хайрласан юм. Энэ бол миний уншсан хичээлээс гадуурх анхны англи хэл дээрх ном байсан юм. Тус номын Монгол орчуулга “Өсвөр Насны Хүүхдүүдийн Хэвшүүлэх Хэрэгтэй 7 Зуршил” нэртэйгээр худалдаанд гарсан байсныг хараад маш их баярлаж дүүдээ авч өгч байсан билээ.

 

2. “Логогүй”

Наоми Клэйний бичсэн “No Logo” буюу “Логогүй” (Naomi Klеin, 2000) хэмээх ном нь капитализм дахь соёлын тунхаг болсон юм. No logo-г уншаад орчин үеийн глобал цаг үеийн капитализмыг өөрөөр харах болсон. 

Тус ном нь уншихад бэрх үг хэллэгтэйгээс гадна ойлгохын тулд хайрцагны гаднаас сэтгэхийг шаарддаг. Компани, брэндэд хэт автагдсан дэлхий дахинд таны эдэлж хэрэглэж байгаа зүйлс, харж үзэж, уншиж байгаа гээд хүний нийгмийн амьдралын бүхий л харилцаанд брэнд, лого нөлөөлж байгааг зохиогч илэрхийлсэн. Бид брэндийн эринд амьдарч байгаа бөгөөд бидний болон үр хүүхдүүдийн маань сонирхол, соёл цаашилбал үнэт зүйлсэд Найк, Кола, Прада зэрэг брэндүүд, шоу бизнесүүд хэрхэн нөлөөлж байгааг ойлгох болно.

 

3. “Амьд Түүх”

АНУ-ын тэргүүн хатагтай, төрийн нарийн асан Хиллари Клинтон өөрийн амьдрал болон тэргүүн хатагтай байх үеийн дурсамжуудаа бичсэн “Living History” буюу “Амьд Түүх” (Hillary Clinton, 2003) номыг оюутан байх үедээ уншиж хамгийн хүчирхэг орны олон улсын харилцаа, улс төрийн амьдралын тухай, мөн тэргүүн хатагтай байна гэдэг ямар хариуцлагатай “ажил” болох талаар ойлголттой болсон юм.

Түүнчлэн чадвартай, ухаалаг эмэгтэй хэрхэн нөхрөө түшиж амжилтанд хүргэсэн, ерөнхийлөгчийн дэргэд түшиг болно гэдэг юу гэсэн үг вэ гэдгийг өөрийн орны тэргүүн хатагтай нар, тэдний үйл хэрэгтэй харьцуулж эрэгцүүлэн бодох завшааныг энэ ном надад олгож байсан.

 

4. “Эрчүүд Яагаад Сонсож Чаддаггүй, Эмэгтэйчүүд Яагаад Газрын Зураг Уншиж Чаддаггүй вэ”

Эхнэр, нөхөр болох Аллэн, Барбара Пийз (Allan and Barbara Pease, 2001) нарын бичсэн Why Men Don’t Listen and Women Can’t Read Maps буюу “Эрчүүд Яагаад Сонсож Чаддаггүй, Эмэгтэйчүүд Яагаад Газрын Зураг Уншиж Чаддаггүй вэ” хэмээх ном миний нөхөртэйгээ зөв харилцах харьцаанд нөлөөлсөн гэж боддог.

Тус номонд эрчүүд, эмэгтэйчүүдийн аливаа асуудлыг бодох, сэтгэх, хэлэх, хүлээн авахад гардаг ялгаатай талуудыг бодит жишээн дээр дурдсан нь их ойлгомжтой байсан. Би тус номыг нөхөрт гараад жил гаруй болсны дараа уншсан бөгөөд бидний амьдралд маш их эерэг үр дүн өгсөн юм.

 

5. “Глобальчлал ба Түүний Сул Тал”

2001 онд эдийн засгийн ухааны Нобелийн шагнал хүртсэн Жозеф Штиглицийн бичсэн “Globalization and Its Discontents” (Joseph E.Stiglitz, 2002) буюу “Глобальчлал ба Түүний Сул Тал” ном глобальчлалд оролцож байгаа улс орнууд, хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын тоглолт, хожил, хожигдлын талаар өөр ойлголттой болгоход хүргэсэн юм.

Жозеф Штиглиц нь АНУ-ын ерөнхийлөгчөөр Билл Клинтон ажиллаж байх үед түүний Эдийн засгийн зөвлөлийн дарга, Дэлхийн банкны тэргүүн эдийн засагчаар ажиллаж байсан бөгөөд эдгээр туршлага дээрээ үндэслэн тус номондоо Олон улсын валютын санг 90-ээд оны болон түүнээс хойшх олон улсын эдийн засгийн асуудлуудад буруутгасан юм. Тус номыг уншаад та Глобальчлалыг өөр нүдээр харах болно.

 

6. “Өнөөгийн Ертөнцийг Үндэслэгч Эзэн Чингис Хаан”

Монголч эрдэмтэн, түүхч Жак Уэтерфордын бичсэн “Өнөөгийн Ертөнцийг Үндэслэгч Эзэн Чингис Хаан” (Jack Waterford, 2012) нь Монголын түүхийг дэлхий дахинд мэдүүлэхэд маш их хувь нэмэр оруулсан ном болсон гэж үздэг. Тус ном нь Чингис хаан болон Монгол түмний ухаан, соёл, үнэт зүйлс нь бусад эзэнт гүрнүүдээс онцгой юм гэдгийг уншигчид ойлгуулж чадсан агуу ном гэж би хувьдаа дүгнэдэг.

 

7. “Сталин”

Эдвард Раздинскийгийн бичсэн “Сталин” (Edvard Radzinsky, 1997) ном нь ЗХУ-ын лидер асан энэ хүчирхэг бөгөөд ганцаардалтай хүний сайн болон муу талыг ямар нэгэн өнгөлөн далдлах, өөгшүүлж магталгүйгээр бодит байдлаар бичсэн байна гэж би дүгнэсэн. Бидний хойд хөрш болох ОХУ-ын түүхийг мэдэх нь нэн чухал билээ.

 

8. “Сингапурын Түүх”

Сингапур улсыг өнөөдрийн хөгжил рүү хөтөлсөн Ли Куан Ивын бичсэн “Сингапурын Түүх” (Lee Kuan Yew, 1998) номонд зохиолч тус улсыг нийгэм, эдийн засгийн маш хүнд байдлаас хэрхэн тусгаар улс болгож хөгжүүлсэн талаар өөрийн дурсамжаа бичсэн байдаг. Үүний тулд ямар хүнд давааг туулж, ямар хүнд хэлэлцээрүүдийг тухайн үеийн хүчирхэг лидрүүдтэй хийж, ямар хүнд шийдвэрүүдийг гаргаж байснаа илэн далангүй дурссан байдаг. Энэ номыг Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө санаа зовнидог бүх хүн уншаасай гэж би хүсдэг.

 

9. “Өрсөлдөөний талаар”

Харвардын их сургуулийн профессор Майкл Портерийн бичсэн “On Competition” буюу “Өрсөлдөөний талаар” (Michael E.Porter, 1998) ном нь өрсөлдөх чадвар болон улс орны өрсөлдөх чадвар гэж юу болох, хэрхэн, ямар стратегиар өрсөлдөж амжилтанд хүрэх талаар өгүүлдэг.

Майкл Портер бол стратегийн менежментийн судлагдахуунд асар их хувь нэмэр оруулсан хүн юм. Түүний сүүлийн 20 жилд хийсэн өрсөлдөөний стратегийн судалгаанууд нь менежментийн шинжлэх ухаанд асар их хувь нэмэр оруулсан бөгөөд эдийн засаг, менежмент ярьдаг, сонирхдог хүн бүр тус номыг унших шаардлагатай.

 

10. “Дайвар Хүйстэн”

Францын философич, зохиолч Симон дө Бовуарын бичсэн “The Second Sex” (Simone de Beauvoir, 1949) ном нь эрчүүдэд зориулсан ертөнцөд эмэгтэй хүн байна гэдэг нь юуг хэлж буй талаар өгүүлдэг.

Энэ ном 1949 оны Европын түүх соёлд тулгуурлан бичигдсэн бөгөөд үүнээс хойш бүхэл бүтэн 65 жил өнгөрөөд байгаа хэдий ч эмэгтэйчүүдийн ажиллаж амьдрах орчин бараг хэвээрээ, өнгөцхөн төдий л өөрчлөгдсөн мэт надад санагдсан. Тус номыг монгол хэлнээ “Дайвар Хүйстэн” нэрээр орчуулан олны хүртээл болгосон эрдэмтдийн нэг болох доктор, профессор М.Отгонбаяр (бусад орчуулагчид нь Л.Өнөржаргал, Б.Онон) миний хүндэлж явдаг эрдэмтдийн нэг бөгөөд өөрөө энэ номоо надад бэлэглэж байсан юм. "Дайвар хүйстэн"-г уншаад “эрчүүдийн ертөнц”-д ажиллаж амьдарч байгаагийн хувьд эргэцүүлэх зүйл олон гарч байсан бөгөөд зөвхөн эмэгтэйчүүдээр зогсохгүй эрчүүд ч уншиж мөн чанарыг нь ойлгож эмэгтэй хүнд хандах хандлага нь өөрчлөгдөөсэй хэмээн би хүсдэг билээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
64 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [64.119.21.40] 2022/12/29
Залхуу хүрээд уншсангүй 10 номны нэг нь камасутра батаараа байгаа байх гэж бодож байна.
0 | 0 Хариулах
Batbold [66.181.180.252] 2022/7/26
Үнэхээр мундаг эмэгтэй гэж боддог оо
0 | 0 Хариулах
Зочин [202.55.180.226] 2022/12/29
Гал тогоондоо гадны хүн авчирч эр нөхөр үр хүүхдүүдийнхээ дэргэд согтуу сексддэг мундаг эмэгтэй гэж үү.
1 | 0 Хариулах
Zochin [139.5.216.227] 2021/4/24
Ovoo huuhen bh gej bodoj baisan chin adgiin horchin, archaagui ataach bertegchin, medleg bol shal hudlaa avgai bna lee tsehiicheed
1 | 0 Хариулах
Зочин [218.209.192.20] 2020/1/22
Яахавдээ л ном
0 | 0 Хариулах
Dr Collins [108.59.8.217] 2017/7/30
Өнөөдөр бөөрөнд зарах буюу худалдан авна уу. Анхаарна уу: Интернет олон янзын сэдэлтэй хүмүүс байдаг. Тиймээс чин сэтгэлээсээ, үнэнч байгаарай бид хүүхэд биш, энэ бол бусдын амьдралыг аврах тухай юм. Хуурамч залилан мессеж хүлээн аваагүй байна Doctorcollins3@gmail.com
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.135] 2017/3/26
Tuuhee medehgui bol oid tuursun sarmagchin lugaa adil tiimees bid uursdiin tuuhiig mash todorhoi bolgoj bugd meddeg boloh heregtei gej bodoj baina, harin orchin ued unen hudal ni medegdehgui tuuhiig uran zohiol bolgon gargaj ulam l eedreetei bolgoj baina, ymar ch baisan Tuuh shinjleh uhaanii undesleltei sain bolson krill usegeer bichigdsen hamgiin sain nomiig Ih Gurvaljin gej sonsson ym baina.
0 | 0 Хариулах
Сонсогч [150.129.142.64] 2017/2/5
Энэ хүний өөрийнх нь байр байдал гэж бодож байна. Харин нэг их хүмүүст санал болгож сошиалаар цацах хэрэггүй л юм шиг санагдлаа. Шинэ номнууд уу гэхээр 10 гаруй жил болчихсон. Нэг төрөл ангилал уу гэхээр янз бүрийн. Үнэхээр хүн бүрд хэрэгтэй юу гэхээр өөр хүйст хэрэггүй. Монгол зан уу гэхээр жинхэнэ Монгол түүх ороогүй. Гүн ухаан уу гэхээр зарим нэг айлын эхнэрийн энгийн яриаг ч оруулсан байх шиг энэ бүхнээс харахад энэ хүн өөрөө ийм л хүн юм болов уу
1 | 0 Хариулах
Зочин [122.201.22.196] 2017/1/23
haha yuch gehevdee. amjilt l geydaa
0 | 0 Хариулах
deegii [202.179.29.167] 2017/1/22
medehkui yumdaa minii unshdag nomnuud shaal oor gehdee jinhene amidraliig zaadag ene hund heregtei nomnuud ni ene l bsan yum bailguidee
1 | 0 Хариулах
zochin [103.57.95.115] 2017/1/22
Ene ih sonin hun. Hunii tsarai umssun zuusen harj huntei dord haritsdag.oyutnuud enenii huwid hen ch bish. Ajil dre engiin hiwtsastai joloochoo duudaal ajlin tsgar tened alga boldog buduuleg zawan awgai
2 | 0 Хариулах
өвгөн цагдаа [202.179.4.70] 2017/1/1
Өөрсдөө юу ч уншихгүй байж юун их юм хуцацгаадаг хогнууд вэ? Эдгээр номыг унших нь байтугай хуудсыг нь ч сөхөхгүй, бүр олж үзэхчгүй хүмүүс л ийм юм ярьцгааж байгаа нь ммэдээж. Мэдэхгүй юмаа мэддэг ч юм шг хуцацгаана, хиий цэцэрхэнэ. Хогийн ургамал монголоор нэг болжээ.
1 | 2 Хариулах
oyutan [150.129.142.72] 2016/10/26
setgegdluudiig unshsn bur buhimdchlaa bur 1 shuumjlelt nudeer buh zuiliig hardag archaagu humuus mongolor duurchihsen ym shig, sanal bolgoj bgaa bolohos unsh gej tulgaagu shude
1 | 0 Хариулах
Зочин [103.9.90.195] 2016/4/28
АРАЙ Ч ДЭ. МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООГОО МЭДЭХГҮЙ БАЙЖ БАРУУНЫ ЧИНГИС УНШДАГ АЙН. НААД НОМУУДЫГ ЧИНЬ МОНГОЛД ХЭН УНШИХ ЮМ БЭ. УНДРАМАА
0 | 0 Хариулах
Зочин [120.17.12.209] 2016/4/26
yaana daa, iim nomnuud sanal bolgoj bgaam uu haha
1 | 0 Хариулах
edr [64.62.219.80] 2016/4/26
Сэтгэлгээний явдуурал, тархины тураал болсон эмэгтэй юмдаа. Чиний энэ зөвөлгөөг дагаад ном унших хүн Монголд минь хэд байгаа бол, чи судлаач хүн юм бол судлаад тавиад гаргаад ирээч. Залуу хүн байж хэтэрхий өөрийгөө сурталчлах юмдаа. Эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн. Олон олон ахмад эрдэмтэн багш нар чам шиг ингэж нам улс төр албан тушаал амбиц хөөж явж байгаагүй шүү.
4 | 0 Хариулах
Зочин [203.169.51.4] 2016/4/26
Хичээлд нь ганц удаа сууж үзээгүй байж яасан их хүн шүүмжилдэг хүмүүс вэ? Бизнесийн менежмент бол өөрөө бүхий л салбарлуу ордог тиймдээ ч улс төр эдийн засаг нийгэм соёл гэд бүгдийг судалж үзэх хэрэг гарна тэр бүхнээсээ уншиж ойлгосон зүйлээсээ санал болгож байгаа болов уу? Ном унших хэнд ч илүүдэхгүй хүн болгоны хэрэгцээ шаардлага өөр унших номын сэдэв ч өөр байдаг. Уншаагүй номнууд их байна тэглээ гэд заавал унш гэсэн үг биш санал болгож байгаа гэдгийг нь ойлгомоор байна. Нийтлэл судалгааны ажил нь Amazon эдр дээр зарагддаг мундаг хүн шүү. Хэр баргийн хүний нийтлэлийг тэгж зарагдах болов уу????
4 | 1 Хариулах
hun [150.129.143.210] 2016/4/25
Ugaasaa teneg huuhen... zugeer l show!
1 | 0 Хариулах
Би [27.123.214.110] 2016/4/27
Hun chi uuruu teneg
0 | 0 Хариулах
Atheist Monk [43.242.243.94] 2015/11/3
Richard Dawkins - "The God Delusion" sanal bolgoh heregtei
1 | 0 Хариулах
zochin [103.229.123.163] 2015/7/16
Canal bolgoj bga nomnuud taalagdcangui ee. Tuxain xunii zailshgui unshij baix gevel xelber tudii um shig er n bol tuxain xunii bolovcroliin tuvshin cetgelgee uzel bodliin tuluvshluuc xamaarch baij zailshgui unshix nomiin jagcaalt garax bish uu... Doktor gexed yduu xelber tudii canagdaj bn. Manaixnii doktor gecen ulcuud bol unexeer xetsuu ulcuud bdag daa. Bi uuruu ch doktor ingej ambits lax xereg bnu daaa gej...
1 | 0 Хариулах
Зочин [103.229.122.44] 2015/7/15
Эхэлсэн энэ сайхан үйлсээ тууштай улам сайн үргэлжлүүлээрэй.Бид ихээр дэмжих болноо.Номын цагаан буян дэлгэрэх болтугай. Хурай Хурай Хурай.Фэйс хаяг Намдаг Цогт
1 | 1 Хариулах
Зочин [103.229.122.44] 2015/7/15
Маш хэрэгтэй нийтлэл байна.
1 | 0 Хариулах
Хонгор [103.23.51.3] 2015/7/14
Энэ хэдэн настай охин бэ, жаахан хүүхэд шиг л харагдаад байхын
3 | 0 Хариулах
Зочин [203.194.118.85] 2015/3/30
Доктор гэчихээд ийм номнууд санал болгохоор яаана. Худлаа хэлбэр хөөсөн эмэгтэйчүүдээр Монгол минь дүүрлээ.
7 | 1 Хариулах
Зочин [202.21.116.2] 2015/2/11
zaluu hun gehed ymar mundag hun be gj bodoj bsan ugui yum bn le erdemtei hun gehed arai bish yum bn le uilchiluulj bsan gazriiha zuugch nariig ger horoololiin haltar mangar ntr.r n duudaad arail bishe ug n yriltsaga ntr.g n unshaad aimar hundelj bsiin ene hun yaavch uurin chadvar.r ene zeregt hureegui bh
10 | 1 Хариулах
Зочин [150.129.143.210] 2016/4/25
Etsgiihee heden tugrug deer tulj monholiin bolovsroliin salbart aliigaa medehgui yavaa uruvdmuur qmitan. Gertee helee hazaad suuj bna biz. Ineedtei dur esgesen huuhen.
2 | 0 Хариулах
Haha [182.250.253.37] 2015/2/5
darga bolj MUISaar toglosniihoo daraa ugsun yariltslagadaa odoo ajiltaigaa holbootoigoor bolovsrol sudlal sonirhoj ehelj bgaa gj shaasiishd. Haha mashin barij yavj onholduulchaad daraa n joloond suuj bgaatai adil. Daanch ter ued n barih mashin oldohgui biz
5 | 0 Хариулах
Tuya [107.211.104.74] 2015/1/30
So boring! No. Thank you.
0 | 0 Хариулах
Zochin [83.243.72.242] 2015/1/30
Shan zovolgoo ogsond bayarlalaa. GehdeeTsag toriin yimeen, manan budan, zugaatsahaar morsoniig hen zohioson be gedgiig medehgyi unshaachgyi hymyys bgaa iim bj naad nomiig chn uinshih uu? unshlaa gehed hend hergtei be????
3 | 1 Хариулах
Зочин [103.26.193.85] 2015/1/14
hillary, chingis, stalin ed nar yamarch hereggui nom shvv. Uran zohiolyn nom unshdaggui hvn bololtoi. Ooroor helvel nom unshdaggui gsn vg. Busad nomnuud n huwi hvnii hugjil, ajil mergejliin nomnuud bna. Ugaasaa ter mergejleer surch bgaa hunii hicheel deeree unshdag surah bichig shahuu yum
7 | 1 Хариулах
Арай юмаа [103.229.121.239] 2015/1/15
Чингис хэрэггүй ном гэж юу гэсэн үг вэ? Та өөрөө хэн юм бэ, одоо. Бурхан юм уу хахаха
4 | 0 Хариулах
Зочин [68.55.214.230] 2015/2/6
The Singa bol sain bio nom shu
0 | 0 Хариулах
Зочин [103.26.194.66] 2015/7/14
Ялагчийг шүүдэггүй гэдэг.Гэхдээ яг үнэндээ бол Тэмүүжин Чингис болохын тулд хамгийн новшийн авируудыг гаргасан байдаг.Багадаа том биетэй,өөрт дийлэгдэхгүй байсан эх өөртэй дүүгээ харваж алсан,Тоорил хаанаас өгсүүлээд ядрах цагт нь өөрт тусалж байсан олон хүнийг алж устгасан,Алтан улстай нийлж Монгол аймаг болох Татааруудыг сөнөөсөн гээд,нөгөө талаас нь харвал ХАМГИЙН хөгийн зангуудыг гаргасан хүн ш дээ.
1 | 5 Хариулах
Зочин [103.10.22.142] 2015/12/4
ooroor ni oroldson boloodl shiitgesen blguide, lawl busdaaas dor uhaantai nowshiin hun ih gurniig baigulagui baih
2 | 0 Хариулах
Зочин [202.21.106.135] 2017/3/26
Suu Bogd ih khaan Chingis khaaniig chi baitugai naad Jack Weatherford guai ch sain medehgui 100 jiliin umnuhuu ch sain medehgui baij 13-r zuunii aguu ih khaaniig shuumjleh baitugai dugneh ch erh baihgui yalanguya Baruuniihan uuriin doroi bodloor gazar nutag ed baylagiin tuluu dain hiij yvsan gej boddog yag uenedee tiim bish...
0 | 0 Хариулах
Зочин [122.131.244.77] 2015/1/13
Nice.
0 | 0 Хариулах
Зочин [202.5.206.51] 2015/1/13
bayarlallaa
0 | 0 Хариулах
mgl hel deer bhgui yu [202.70.33.146] 2015/1/13
mgl hel deer nom sanal bolgochuul ihenh humuusd heregtei bhdaa. ene nomnuudiig unshiad 100% oilgotol udii biz dee. turulh hel deeree bol durtaiya unshya
12 | 0 Хариулах
zochin [122.201.28.4] 2015/1/13
muuhai mungu harsan oytnuudda yum zaadaggui yahav angliar gaigu yaridin uur neh shalihgu dee
0 | 1 Хариулах
tt [122.201.28.4] 2015/1/13
kkk
0 | 0 Хариулах
Зочин [150.129.142.38] 2015/1/13
etseg ekh ni yu hiidiin
0 | 2 Хариулах
Zochin [150.129.142.68] 2015/1/13
Bas heniih ni huuhed ve
0 | 2 Хариулах
Зочин [150.129.140.43] 2015/1/12
hodolmor, tesver hatuujil, zorilgo, uhaanaar amjiltad hurch bga bugui shuu, humuus mini
3 | 1 Хариулах
Зочин [27.123.214.110] 2015/1/12
undram geed neg iim irvaa huuhen bdagiin munguur zodoj haa saigui sursan yum gesen haramsaltai ni sursan medsen zuileer maruuhan namaar aav eejiin demjlegeer darga bolson hooson tolgoi
6 | 6 Хариулах
Зочин [104.33.26.52] 2015/1/13
Ene xvn Japan America -d erdemten doktoriin zereg xamgaalsan xvn tend manaix shig mongoor erdemten boldgvi yum xooson tolgoit ataarxuu amitan baina chi ooroo.
9 | 1 Хариулах
Зочин [68.55.214.230] 2015/2/6
hha gehdee Manai surgaltiin chanar sain shde oyutnuud bid uursduu l surdaggui bolohos argachgui bizde 10 jilde surdaggui bsim chn oyutan bolood dungiin toloo l uhej hatna shde. Uursduu munguu tuluud uilchluuleed yum surj bgagaa uhamsarlah heregtei.Ih surguliin bol zugeer l bolovsorlyn uilchileny gazar shde. Tged ch gadadiig tiim ariun unench gej bodoh hereggui shu hudlaa hudlaa surguuliud baij l bdag tegeel sursan suragui yum bhku yaj ij bgal tentsel bolchdog. Tiim bolhoor naad tarhia Mongold baiga augaa humuusees surj medehdee zoriul.
4 | 1 Хариулах
BB [150.129.143.76] 2015/1/12
Sursan medsenee busadtai haramgui huvaaltsaj yavaarai. Sanal bolgoson nomnoos 2 nom ih sonirhol tatlaa zaaval olj unshinaa Amjilt!
3 | 0 Хариулах
Зочин [202.180.218.10] 2015/1/12
uneheer uu esvel bas public relation hiih geed bna uu
2 | 0 Хариулах
Зочин [150.129.141.82] 2015/1/12
Bas dargiin huuhed uu.
3 | 3 Хариулах
Зочин [103.10.22.193] 2015/1/12
Yumnaas oo haihaasaa omno sain taliig olj haraach... Tamin togoonii ulgeriin gol dur mini!!!!
10 | 0 Хариулах
Zochin [77.218.241.95] 2015/1/12
golduu angli hel deer jiriin humuust bol arai hund nomnuud bh shig bnaa
5 | 0 Хариулах
Зочин [103.229.122.105] 2015/1/12
зарим нэг сэтгэгдэл бичсэн хүмүүс, хүний 5 үг аятайхан ч уншчихаж чадахгүй. Гоочлох, муучлах л зорилготой юм шиг амьдрах юм даа.
9 | 0 Хариулах
Зочин [202.179.0.238] 2015/1/14
Харин тиймээ
2 | 0 Хариулах
Зочин [180.235.186.3] 2015/1/12
баярлалаа, Ундрамаа
2 | 0 Хариулах
Зочин [103.9.91.146] 2015/1/12
Lee Kuan ii singapore story oos busad ni bol tsagiin garz nomnuud baina, yunii chigleleer sudalgaa hiideg huuhen yum boldoo huurhii
7 | 0 Хариулах
Оролдоод үзэхэд буруудахг [202.70.41.214] 2015/1/12
Сэтгэгдлийг сайтын зүгээс устгав
0 | 0 Хариулах
Зочин [103.9.90.233] 2015/1/12
энэ ч эдгээрийг бүтэн уншсан байж харагдахаар царайтай боловч юу ч уншаагүй толгой доо хөөрхий. худлаа рекламдаж юугаа хийнэ, эцгийнхээ мөнгөөр туйлж байгаа болохоос өөр зүйлгүй.
5 | 5 Хариулах
batbayr [150.129.140.4] 2015/1/12
Chi ygd hunii tolgoi dotor yu baigaag medhgui hernee shuumjilj baigaan ?
10 | 0 Хариулах
Зочин [124.158.110.101] 2015/1/12
Sanal bolgoson nomuudiig haanas avah be?
0 | 0 Хариулах
Зочин [122.201.27.34] 2015/1/12
sanal bolgoson 10 nomnoos 2iig ni unshsiin bn shu unshmaar sanagdsan 2 nom ch bn da
3 | 0 Хариулах
Зочин [202.170.67.62] 2015/1/12
Yah gd l uiriigui surtalchlad bna daa? Ulsturch bolohnee dee ene busgui?
4 | 4 Хариулах
GegeenCom [61.109.94.145] 2015/1/12
feminist esehiig n yaj medej bgn
11 | 0 Хариулах
Зочин [112.72.13.115] 2015/1/12
Феминизм сайн зүйлд хүргэхгүй шүү Ундрамаа
1 | 14 Хариулах