Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Стив Жобсыг “бий болгосон” ЕСӨН НОМ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2014 оны 10 сарын 17
IKON.MN
Зураг зураг

Дэлхийн хүмүүсийн амьдрал, оюун санааг өөрчилсөн хүчирхэг хүмүүсийн нэг бол яах аргагүй Стив Жобс.

Жирийн л нэг сурагчаас дэлхийн хэмжээний CEO болоход түүнд олон зүйл нөлөөлсөн нь гарцаагүй. Тэдгээрээс ном түүний хамгийн сайн багш байсан гэж хэлж болно.

Ингээд та бүхэнд түүний амьдрал, оюун санаанд хүчтэй нөлөөлж, Стив Жобсыг “бий болгосон” номнуудыг танилцуулъя. 

Эх сурвалж: Businessinsider

William Shakespeare-“King Lear”

1. William Shakespeare-“King Lear”
Жобс ахлах ангид байхдаа уран зохиолын номд татагдаж эхэлсэн байна. Урьд нь тэрээр дандаа л хөгжим сонсож, ном уншлаа гэхэд технологи, шинжлэх ухааны сэдвээс хэтэрдэггүй байсан ч энэ ном түүнийг уран зохиолын ертөнцтэй холбох гүүр болсон гэнэ. 

Herman Melville-“Moby Dick”

2. Herman Melville-“Moby Dick”
Түүний санал болгосон өөр нэгэн баатарлаг туульс бол Америкийн алдарт Моби Дик юм.

Зохиолын гол дүр болох хөлөг онгоцны ахмад Ахаб болон Стив Жобсд нэг адилхан чанар байдаг. Тэд үргэлж манлайлагч байдаг бөгөөд дур зоргоороо зантай. 

Dylan Thomas-“The Collected Poems of Dylan Thomas”

3. Dylan Thomas-“The Collected Poems of Dylan Thomas”
Тэрээр Уэлсийн яруу найрагч Дилан Томасын хайрын шүлгүүдийг унших дуртай байжээ. “Яаж Стив Жобс шиг сэтгэх вэ” номын зохиогч Даниел Смит “Томасын шүлгүүд түүнийг их өөрчилсөн” гэж хэлсэн байдаг. 

Ram Dass-“Be Here Now”

4. Ram Dass-“Be Here Now”
1972 онд Жобс Ореганы Рийд коллежид урлагийн чиглэлээр суралцаж байхдаа оюун санааны тухай асар их ном уншиж эхэлжээ. Тэдгээрээс оюун санаагаа амжилттай удирдаж, бясалгал хэрхэн хийхийг тайлбарласан энэхүү ном хамгийн их нөлөө үзүүлсэн гэдэг. 

Frances Moore Lappe-“Diet for a Small Planet”

5. Frances Moore Lappe-“Diet for a Small Planet”
Коллежид сурч байх эхний жилдээ Жобс цагаан хоолны тухай энэ номыг уншжээ. Дэлхий дээр нийт 3 сая хэвлэгдсэн тус ном түүнд хүчтэй нөлөөлж, уншсаныхаа дараа тэрээр цагаан хоолтон болсон гэнэ. 

Arnold Ehret- Mucusless Diet Healing System

6. Arnold Ehret- Mucusless Diet Healing System
20 дугаар зууны эхэн үеийн Герман судлаач Эрнитийн бичсэн энэ номыг уншсаны дараа түүний хоолны дэглэм улам өөрчлөгджээ. Тэр номон дээр бичсэн олон зүйлийг өөрийн амьдралдаа туршиж үзсэн байдаг. 

Paramahansa Yogananda-Autobiography of a Yogi

7. Paramahansa Yogananda-Autobiography of a Yogi
Иогийн тухай энэ номыг Жобс ахлах сургуульд байхдаа анх уншжээ. Дараа нь Энэтхэгийн Гималайд аялж явахдаа уншсан гэж дурссан байдаг. Тэрнээс хойш хэд хэдэн удаа ахин уншсан бөгөөд амьдралд нь хамгийн их нөлөө үзүүлж, ширээнийх нь ном болсон юм. 

Shunryu Suzuki-Zen Mind, Beginner's Mind

8. Shunryu Suzuki-Zen Mind, Beginner's Mind

Ер нь Зэнгийн тухай ойлголт, номнууд Стив Жобсын амьдралд хамгийн гүнзгий нөлөө үзүүлсэн. Тэрээр “Би заримдаа Японд очиж, Зэнгийн сүм рүү явахыг хүсэх юм. Гэхдээ миний дотоод хүн намайг эндээ үлдэхийг ятгаад байх шиг байна” гэж дотны хүндээ хэлсэн байдаг.

Clayton M. Christensen-“The Innovator's Dilemma

9. Clayton M. Christensen- The Innovator's Dilemma
Амжилтанд хүрэхийн тулд уйгагүй тэмцэж, тасралтгүй тэмүүлэх ёстой гэдгийг Харвардын Бизнесийн сургуулийн алдарт профессор Clayton M. Christensen-ий энэ ном Стив Жобсд ойлгуулжээ.