Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Билл Гейтсийн санал болгож буй ЕСӨН НОМ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2014 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Билл Гейтс гэж хэн бэ гэдгийг тайлбарлах нь илүүц юм. 

Дэлхий нийт түүнийг нэгэнт мэддэг болсон тул түүнийг хэн гэдгийг тайлбарлахаас илүүтэй амьдралын түүхийг нь судалж, амжилтанд хүрсэн арга барилаас суралцаж, хэлсэн үгсийг нь сургаал гэж хүлээн авсаар байна. 

Энэ үед тэрээр өөрийн унших дуртай ЕСӨН НОМ-ыг дэлхий нийтэд санал болгожээ. Ингээд түүний санал болгосон номнуудтай танилцъя.  

Эх сурвалж: Businessinsider

1. Carol Loomis-Tap Dancing to Work: Warren Buffett on Practically Everything, 1966-2012

Америкийн бизнесийн томчуудын нэг, хөрөнгө оруулагч Варрен Баффеттын эссе, нийтлэлүүдээс “Fortune” сэтгүүлийн сэтгүүлч Карол Лумисийн түүвэрлэн гаргасан тус ном Билл Гейтсд хамгийн их таалагдсан номнуудын нэг юм. Билл Гейтс хэлэхдээ энэ номыг уншсан хүн бүр хоёр гол зүйлийг ойлгоно.

Нэгдүгээрт Варрен Баффетт карьерынхаа туршид өөрийн зөн совинг хөрөнгө оруулалтын зарчимтайгаа хэрхэн уялдуулж байсныг, хоёрдугаарт түүний бизнес болон зах зээлийн тухай ойлголт ямар гайхамшигтайг ойлгох болно гэжээ. 

2. Vaclav Smil- Making the Modern World: Materials and Demat2. Vaclav Smil- Making the Modern World: Materials and Dematerializationerialization

Байгаль орчин шинжлэлийн Профессор Ваклав Смил бол түүний дуртай зохиолчдын нэг. Тэрээр эрчим хүч, инновацийн тухай сонирхолтой түүхийг өгүүлэх номнууд олныг бичсэн. Түүний дотроос хамгийн сүүлд гаргасан энэ номны тухай Билл Гейтс “Хэтэрхий жирийн сэдэв санагдаж болох юм.

Гэхдээ материаллаг зүйлсийг бид хэрхэн хэрэглэх, бидэнд хэр их хэрэгтэй байгааг мэдрэх зэрэг нь дэлхий дээр амьдарч буй сая сая ядуу хүмүүсийн амьдралыг сайжруулах гол түлхүүр байж болох юм” гэжээ. 

3. Elizabeth Kolbert- The Sixth Extinction: An Unnatural History

Өнөөдөр гэдэг эгэл жирийн өдөр ч дэлхийн түүхийн нэг хэсэг болж байдгийг бид мартах нь энүүхэнд. Харин Нью-Йоркын зохиолч Элизабет Колбертийн энэ ном бидэнд үүнийг сануулах болно. Байгалийн шинжлэх ухаан хүнийг таван мэдэрхүйтэй гэдгийг баталсан боловч, Элизабет Колберт хүний үйл ажиллагаа зургаа дахь мэдэрхүйтэй холбогддог тухай энэ номоороо гайхалтай өгүүлжээ. 

4. Tim Geithner- Stress Test: Reflections on Financial Crises

Санхүүгийн хямралын үеэр Билл Гейтс асар нарийн бүтэц, зохион байгуулалттай Microsoft корпорацийн CEO байж чадсан бол Тим Гейтнер АНУ-ын төрийн сангийн нарийн бичиг байсан бөгөөд эргэн тойрондоо буй олон компани нуран унахыг харсан юм.  Билл Гейтс “Төрөөс санхүүгийн хямралтай тэмцэж байгаа нь хэзээ ч сайхан харагддаггүй. Гэхдээ олон нийт энэ тухай илүү их мэдлэгтэй байсан бол тустай гэдгийг нь ойлгоно” гэжээ. Харин энэ номноос тэр мэдлэгийг олж авч чадах юм байна.  

5. Steven Pinker- The Better Angels of Our Nature: Why Violence Has Declined

Түүний уншиж байсан хамгийн чухал номнуудын нэг гэж Билл Гейтс дурдсан байдаг. Мөн тэрээр “Энэ бол зүгээр л нэг зааны ясаар хийсэн цамхагийн тухай асуудал биш юм. Энэ ном надад хүмүүнлэгийн ажилд татагдах сэдлийг бий болгосон” гэж хэлж байжээ. 

6. Leon Hesser- The Man Who Fed the World

Борлауг гэж хэн болохыг мэдэхгүй хүмүүс маш олон. Түүнийг дэлхийн түүхэн дэхь хамгийн олон хүний амь насыг аварсан хүн гэж хэлж болно. Учир нь биологич Борлаугийн олж нээсэн олон төрлийн шинэ үр нь Энэтхэг, Пакистаны тэрбум гаруй хүнийг өлсгөлөнд нэрвэгдэхээс аварч чадсан юм. Энэ гавъяагаараа тэрбээр Нобелийн Энхтайвны шагнал, Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрх чөлөөний медаль, Конгрессийн алтан медалийг хүртсэн цөөхөн хүмүүсийн нэг болж чадсан. Энэ эрхэм хүний намтраас жирийн уншигчид төдийгүй Билл Гейтс ч олон зүйлийг ойлгожээ. 

7. John Brooks- Business Adventures: Twelve Classic Tales from the World of Wall Street

1991 оны үеэр Гейтс Варрен Баффеттээс ямар номонд дуртай болохыг нь асуужээ. Тэр хариуд нь Жон Бруксын Business Adventure цуглуулганаасаа нэгийг өгсөн гэдэг. Энэ ном түүнд бизнесийн ялалтанд хүрэхэд зарчим ямар чухал вэ гэдгийг үргэлж сануулж байдаг ажээ.

8. Doris Kearns Goodwin- The Bully Pulpit: Theodore Roosevelt, William Howard Taft, and the Golden Age of Journalism

Гейтс АНУ-ын ерөнхийлөгч асан Теодер Рузвелтийн нийгэмд нөлөөлж байсан арга барилыг их сонирхдог юм. Энэ шалтгаанаар Гуудвины бичсэн энэхүү номыг тэрээр их талархаж хүлээн авсан гэдэг. Учир нь энэ ном ерөнхийлөгчийн намтраас нийгмийн өөрчлөлт, шилжилтийг хэрхэн ойлгож болохыг тодруулан харах боломжийг олгожээ.

9. Graeme Simsion-The Rosie Project

Гейтс үргэлжилсэн үгийн зохиол тийм ч их уншаад байдаггүй. Гэхдээ түүний эхнэр Мелиндагийн санал болгосон энэ ном түүнд маш их таалагджээ. Хөгжилтэй, сэтгэл сэргээм энэ номны эхний хуудсыг нээсэн даруйдаа тэрээр суудал дээрээсээ босолгүй уншиж дуусгасан байна.