Goodreads-ээс 2014 оны Уран зохиолын бус төрлийн дэлхийн шилдэг 16 номыг нэрлэжээ. Нийт хоёр сая гаруй уншигчийн өгсөн саналын дагуу тус сайтын редакторууд энэхүү жагсаалтыг гаргасан гэдгээ онцолсон байна. Ингээд Уран зохиолын бус төрлийн дэлхийн шилдэг 16 номыг танилцуулъя.
"The Opposite of Loneliness"-Marina Keegan
2012 онд Иелийн их сургуулийг амжилттай төгссөнөөс таван хоногийн дараа автомашины ослоор амиа алдсан Марина Кееганы “The Opposite of Loneliness” эссэг Иелийн их сургууль өөрийн сониндоо нийтэлсэн байдаг. Нийтлэгдсэний дараа энэхүү эссэ маш олон хүнд хурдтайгаар тархаж алдаршжээ. Хэдийгээр хийж бүтээх залуу насандаа таалал төгссөн ч Кееган хүн төрөлхтөнд өөрийн гайхалтай эссэ, үргэлжилсэн үгийн зохиолуудаа үлдээснийг энэ номонд нэгтгэж хэвлэсэн байна.
"What If "-Randall Munroe
Бидний хэзээ нэгэн цагт гайхаад хариултыг нь тэр дор нь олж чаддаггүй асуултуудын хариуг Рандалл Мунрогийн энэхүү номноос олж болох ажээ. Мэдээж шинжлэх ухааны үндэслэлтэйгээр.
"The Underground Girls of Kabul"-Jenny Nordberg
Дөрвөн өөр эмэгтэйн дөрвөн өөр амьдралын түүхээс бүтсэн энэхүү ном нь Афганистаны охид хэрхэн хөвгүүд шиг хувцаслаж, өсөн торнидог талаарх нийтлэг туршлагыг харуулах болно.
"Bad Feminist" -Roxane Gay
Энэхүү ном Роксане Гэйгийн эссэнүүдээс бүтсэн бөгөөд тэрээр феминизм гэдэг ойлголт болон түүнийг дагалдан бий болсон хэвшмэл зүйлсийн эсрэг тэмцжээ. Гэй өөрийн туршлага, үзэл санаа, нийтлэг соёл дээрээс үндэслэн өнөөдрийн феминизм хэмээх ойлголтыг энэхүү номдоо өгүүлсэн байна.
"The Future of the Mind" -Michio Kaku
Бидний тархины бишрэл төрүүлэм, цогц тогтолцоо руу нэвтрэн орсон энэхүү номд физик болон неврологийн ухааны сүүлийн үеийн судалгаануудыг ашиглажээ. Энэхүү судалгаанд ой тогтоолт буюу дурсамж бүхнийг олж тогтоодог бөгөөд зүүд, телепат, психокинез зэрэг үзэгдлүүдийг видео бичлэгийн адил харах боломжтой гэжээ.
"One Nation" -Ben Carson
Энэхүү ном нь АНУ-ын иргэд улсынхаа хөгжилд оруулах хувь нэмэр, хариуцлага, боловсрол, эрүүл мэнд, үндэсний асуудал зэргийг өгүүлсэн бүтээл юм. Боловсролын зөвлөх, доктор Бэн Карсон АНУ-ын ирээдүй иргэдийнх нь гарт байдаг гэдэгт итгэдэг ажээ.
"The Sixth Extinction"-Elizabeth Kolbert
Түүхэнд тохиолдсон таван том сүйрлийн тухай өгүүлсэн энэхүү номын зохилч Элизабет Колберт хүн төрөлхтөн зургаадугаар эринд амьдарч байгаа гэж итгэдэг юм. Тэрээр дараагийн том сүйрлийн талаар судалж, таамагласан зүйлсээ энэхүү номдоо бичжээ.
"10% Happier"-Dan Harris
Бясалгалаар дамжуулан өөрийн амьдралдаа амар амгалан байдал, аз жаргалыг хэрхэн авчирсан талаараа Америкийн дуу хоолой нэвтрүүлгийн хөтлөгч Дан Харрис энэхүү номдоо өгүүлжээ.
"Waking Up"-Sam Harris
Шинжлэх ухаанаар батлагдсан зүйлээс илүү бодит амьдрал дээр яригдаж буй зүйлд итгэдэг хэн бүхэнд зориулагдсан ном ажээ. Зохиогч Сэм Харрис амьдралын өдөр тутмын үзэгдлүүд, шинж чанараар дэлхий ертөнцийг хэрхэн тодорхойлж, ойлгож болохыг энэхүү номдоо тусгажээ.
"Men Explain Things to Me” -Rebecca Solnit
Зохиогч Ребекка Солнит эмэгтэйчүүд ба эрчүүдийн харилцаанд нийтлэг тохиолддог зүйлсийг олж нээсэн бөгөөд ялангуяа эрэгтэй хүмүүсийн өөрсдийн зөв гэж боддог ч эмэгтэйчүүдийн хувьд буруу үйлдлийг харуулжээ. Солнитийн энэхүү ном зургаан өөр гарчиг бүхий хэсгээс бүрдсэн бөгөөд гэрлэлт, тэгш байдал, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаар дурдсан бүтээл юм байна.
"Being Mortal" -Atul Gawande
Атул Гаванде мэс засалч болохынхоо хувьд зөвхөн хүний амьдралыг аврах тухай өгүүлсэнгүй харин төгсгөл хүртэл хэрхэх тухай энэхүү номоороо харуулжээ. Тэрээр нас тогтсон хүмүүсийн эмчилгээний хэд хэдэн арга, хувилбаруудыг нээсэн бөгөөд энэхүү номдоо өгүүлсэн байна.
"The Innovators"-Walter Isaacson
Бизнес эрхлэхэд юу саад болдог вэ, бүтээлч байдал хаанаас урган гардаг вэ? Уалтер Исааксон цахим хувьсгалыг манлайлан хийсэн хүмүүсийн бодит түүхээс үндэслэж, тэдний амьдралд дүн шинжилгээ хийснээр Инноваторс хэмээх энэхүү номоо бичжээ.
"No Place to Hide”-Glenn Greenwald
Гленн Грийнвалд Сноудентэй уулзаж Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах алба, Засгийн Газрын хяналт шалгалтанд мэдээлээгүй бүх зүйлээ үйл явдлын нарийн дараалалтайгаар өгүүлснийг нь ийнхүү ном болгон хэвлүүлсэн гэжээ.
"The Tale of the Dueling Neurosurgeons"-Sam Kean
Хэдийгээр шинжлэх ухаан өндөр түвшинд хөгжсөн ч тархины тухай олон зүйл нууц хэвээрээ байна. Энэхүү номдоо Сэм Кин тархины үйл ажиллагаатай холбоотой сонирхолтой тохиолдлуудыг цуглуулж нэгтгэжээ.
"All Joy and No Fun"-Jennifer Senior
Эцэг эхчүүд хэрхэн хүүхэддээ нөлөөлж болохыг бид ярьдаг ч хүүхдүүд эцэг эхийнхээ амьдралд хэрхэн нөлөөлж, үзэл бодол, хобби зэргийг нь яаж өөрчилдөг талаар яриад байдаггүй. Харин сэтгүүлч Женнифер Сениор үүнийг судалж энэхүү асуултуудад өөрийн номоороо хариулжээ.
"Console Wars"-Blake J. Harris
1990-ээд оны эхэн үед Нинтендо дэлхийн тоглоомны ертөнцөд ноёлж эхэлсэн бөгөөд Сега зэрэг томоохон компаниудыг хол хаясан билээ. Гэсэн хэдий ч Сега ялагдлыг хүлээн зөвшөөрөхгүй байлаа. “Console wars” бол тоглоомын ертөнцийн тухай сонирхолтой баримтуудаар баялаг ном ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!