Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцаа өргөжин тэлж буй өнөө үед мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдэх эрсдлийг бууруулах, түүнийг газар авахуулахгүй таслан зогсоох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Аливаа гэмт хэрэгтэй тэмцэхэд шударга иргэдийн сонор соргог байдал, туслалцаа нь хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаанд нэн чухал байдаг билээ.
Иргэн Танд дээрх гэмт хэрэг үйлдэгдэж байж болзошгүй сэжигтэй үйлдлийн талаар мэдээ, мэдээлэл байгаа бол та яг одоо Олон нийттэй харилцах албаны 261802, иргэдээс мэдээлэл хүлээн авах 1-800-1280 зэрэг утас болон pro@gia.gov.mn электрон шуудан, санал хүсэлт хүлээн авах буланд мэдээллээ үлдээнэ үү.
Тагнуулын Ерөнхий газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!