Техник технологи нь хүний бие махбод, амьдралын хэв маяг, зан байдлыг өөрчлөхийн зэрэгцээ биднийг өөрөөр сэтгэж, мэдэрч, бүр өөрөөр зүүдлэхэд ч хүргэж байна. Мөн түүгээр зогсохгүй бидний ой тогтоолтын чадамж, анхаарал төвлөрөлтийн хугацаа, нойрны мөчлөгт нөлөөлдөг болжээ.
Үүнийг “нейропластицит”-н үзэгдлээр (neuroplasticity) тайлбарлах боломжтой. Өөрөөр хэлбэл энэ үзэгдэл нь шинэ туршлагад тулгуурлан зан байдлаа өөрчлөх тархины нэг шинж /чадвар/ юм. Шинэ мэдээлэл, хүртэхүйн өдөөгч, гэмтэл, үйл ажиллагааны алдагдалд хариу үйлдэл үзүүлж тархин дахь мэдрэлийн эс болон мэдрэлийн холбоосууд хоорондын холбоос, зан байдлаа өөрчлөх үйл явцыг нейропластицид үзэгдэл гэж ойлгож болно.
Алдартай, олны танил хүмүүсийн амьдралыг харуулж уншигчдын анхаарлыг татахдаа шар мэдээний контентууд үнэхээр хүчтэй байж чаддаг. Гэхдээ шар мэдээний контентын мөн чанар өөрөө FOMO үзэгдлийг авч ашигладаг байна. ФОМО гэдэг нь “орхигдохоос айх айдас” /fear of missing out FOMO/ гэсэн үг.
ФОМО гэдэг нь “орхигдохоос айх айдас” /fear of missing out/ гэсэн үг.
Харин The New York Times сэтгүүлд “сошиал медиа-г гүйлгэн харахад ФОМО үзэгдлээс үүдэлтэй түгшүүр үүсдэг, бухимддаг ба үүнээс гарахын тулд тодорхой хугацаа шаардах ч эцэстээ өөрийгөө хөгжлөөс хоцорчихсон ч юм шиг, эсвэл хүмүүсээс холдоод байгаа мэт санагддагаас эргээд сошиал медиагаа ашиглаж эхэлдэг" гэж тайлбарлажээ.
Инстаграм, Фейсбүүк гэж байхгүй байхад амралтын өдрүүдийг гэртээ чимээгүй өнгөрөөе гэж бодсон хүмүүс сайхан хоол хийж, дуртай сувгаа үзье гэсэн ч магад үл ялиг уйтгартай санагддаг байх. Учир нь тэд олны дунд орж хөгжилтэй байж чадахгүй болохоор л тэр.
Харин сошиал медиа бий болсноор байдлыг улам муутгах болсон юм. Тансаг үдийн зоог, үдэшлэгийн зураг, пост харж, мөн найзуудын цагыг хөгжилтэй өнгөрөөж буй бичлэгийг үзээд энэ мэдрэмж улам нэмэгддэг.
Хэдийгээр эдгээр үйл ажиллагаа таны зугаацах хэлбэр биш ч гэсэн та энэ гэнэтийн сэтгэл хөдлөлийг лавтай мэдэрнэ. “Яг одоо би өөр зүйл хийх хэрэгтэй биш гэж үү?” гэж бодогдож байгаа нь л ФОМО өвчний шинж тэмдэг юм. Мөн инстаграм, пинтерест дээр найзынхаа тавьсан хоолны зургийг хармагц өөрийнхтэйгээ харьцуулж таны идэж буй хоол амтгүй санагддаг болохыг нотолсон судалгаанууд ч байдаг.
“Яг одоо би өөр зүйл хийх хэрэгтэй биш гэж үү?” гэж бодогдож байгаа нь л ФОМО өвчний шинж тэмдэг юм.
21 дүгээр зуунд хүмүүсийн амьдралын хэв маяг маш хурдацтай болж хувирсан. Машин барихдаа, хоол идэхдээ, бусадтай ярилцахдаа байнга цаг хэмнэхийг хичээх ба эцэстээ өөрийгөө анзаарах, бодож, сэхээ ч өөртөө өгдөггүй тийм хэцүү завгүй амьдралтай болсон.
Тиймээс хурдацтай хэмнэлээ сааруулж, өөртөө анализ хийснээр ФОМО өвчнөөс зайлсхийх боломжтой юм.
Б. Тунгалаг
Эх сурвалж: www.setgel.org
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|