Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Гэртээ цэцгийн ертөнц бий болгоорой

Өглөөний сонин
2014 оны 11 сарын 29
MorninigNews.mn
Зураг зураг

Сүүлийн үед хүмүүс гадаад улс оронд чөлөөтэй зорчих болсоноор цэцэг сонирхогчид тасалгааны ургамлыг ихээр оруулж ирэх болжээ.

Манай улсад 140-150 орчим тасалгааны ургамал байдаг гэсэн судалгаа бий. Агаарыг цэвэршүүлдэг өөр олон төрлийн ургамал ч байдаг. Нимбэгний төрлийн ургамал нь агаарт буй нянг устгагч бодис ихээр ялгаруулдаг сайн талтай. 

Нимбэгний төрлийн ургамал өнгө үзэмжийн хувьд тасалгааны нөхцөлд сайн зохицсон байдаг. 

Бага зэргийн хиншүү хярвасыг ч шингээчихдэг ургамлыг л гал тогоондоо байрлуулах нь нэн сайн.

Нимбэгний төрлийн ургамал нь хүний урам зориг сэргээж, сэтгэл санааг тайвшруулахаас гадна гоо сайхны хэрэглээ ч болдог. Мөн мөнх ногоон ургамал ч гэдэг. Жимс жимсгэнээс таримал гүзээлзгэнийг гэрийн нөхцөлд тасалгаандаа тарих боломжтой.

Кофенд дуртай бол кофены модыг ч гэртээ тарьж болно. Харамсалтай нь кофены мод ховор олдоцтой ховор, бас арчилгаа л их шаарддаг.

Тасалгаанд тарьдаг цэцэгнүүдээс Удамбор цэцгийг нүүрсхүчилийн хий ялгаруулдаг хортой, гэртээ тарьж ургуулж болохгүй гэдэг ч тасалгааны ургамлууд ямар ч хор учруулдаггүй гэдгийн эрдэмтэд нотлосон. Хээрийн ургамлыг тасалгаанд тарих гэсэн оролдлого бүр амжилттай болж байгаагүй. Хээрийн ургамлыг гэртээ тарихад хөрс, усалгаа, гэрэл гээд нөхцлийг нь тааруулах нь чухал байдаг.

Тасалгааны ургамлыг өрөө тасалгааг чимэглэх, байрлуулахад учир их бий. Ямар өрөөнд, ямар тавилга, сууцанд байгаагаас их хамаардаг. Жишээ нь гал тогооны өрөөнд агааржуулагчийг орлох чадвартай ургамал тарих хэрэгтэй. Бага зэргийн хиншүү хярвасыг ч шингээчихдэг ургамлыг л гал тогоондоо байрлуулах нь нэн сайн.

Тасалгаанд тарьж ургуулдаг хамгийн нийтлэг ургамал гэвэл шимтгэлээ, хайтан, усан цэцэг зэрэг орно. Шинэхэн ургамлыг цэцгийн саванд шилжүүлж суулгахын өмнө үндэслүүлэх хэрэгтэй.

Үүний тулд ургамлыг удаан хугацаагаар шилэн саваар бүтээнэ. Ингэснээр дотор нь бичил уур амьсгал үүсч, үндэслэх процесс нь илүү хурдан явагддаг. Өндөр иштэй ургамлуудад гэрэл агаар маш их хэрэгтэй байдаг.

 

 

Зураг