Нобелийн уран зохиолын шагналт, "Зуун жилийн ганцаардал" романыг зохиогч Габриель Гарсия Маркесийн хувийн архивыг АНУ-ын Остин хот дахь Техасын их сургууль худалдаж авчээ.
Габриель Гарсия Маркесийн зохиолын эх нооргууд, 40 орчим гэрэл зургийн цомог уг архивт хадгалагдаж байгаа
Г.Г.Маркесийн хувийн архив их зохиолчийн хагас зууны уран бүтээлийн өвийг хадгалж байгаа бөгөөд Техасын их сургууль худалдаж авсан цуглуулгад “Зуун жилийн ганцаардал”, "Тахлын үеийн дурлал" болон бусад зохиолын эх бичмэл, хоёр мянга орчим захидал, Маркесийн Нобелийн шагнал авахдаа хэлсэн үг, бичгийн машин, компьютер зэрэг багтаж байгаа юм байна.
Мөн зохиолын эх нооргууд, 40 орчим гэрэл зургийн цомог уг архивт хадгалагдаж байгаа аж. Аугаа зохиолч Габриель Гарсия Маркес энэ оны дөрөвдүгээр сард 87 насандаа өөд болсон билээ. Хэдийгээр тэрээр Колумбид төрсөн ч ихэнхи зохиолуудаа Мексикт бичсэн байдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|