УИХ-аар батлуулсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн ЗДТГ, Жайка олон улсын байгууллагатай хамтран “Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, чадавхийг сайжрууулах” төсөл, семинарыг зохион байгууллаа.
Нийслэлийн Засаг дарга семинарын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Бидний хүсэлт, саналыг хүлээн авч ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах энэ үйл ажиллагааг дэмжиж буй ЖАЙКА олон улсын байгууллагад талархал илэрхийлье. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын дэд бүтэц буруу системээр яваад байгаа юм.
Машины тоо улам л өсөөд түгжрэл хангалттай буурахгүй, асуудлыг шийдэж чадахгүй байна.
Үүний нэг тод жишээ автозамын хөдөлгөөнд үүсч буй түгжрэл. Бид түгжрэлийг бууруулах зорилгоор шинээр зам тавьж, өргөжүүлж, дугаарын хязгаарлалт хийж үзлээ. Үүнтэй зэрэгцэн машины тоо улам л өсөөд түгжрэл хангалттай буурахгүй, асуудлыг шийдэж чадахгүй байна. Иймээс энэ ерөнхий төлөвлөгөөнд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, цаашлаад метро барих гээд олон зорилтот хөтөлбөрийг тусгаж өгсөн.
Томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бидэнд бусад хотуудын туршлага их хэрэгтэй байгаа юм. Тиймээс бидний хамтран зохион байгуулж байгаа энэхүү семинар цагаа олсон үйл явдал болж байна” гэдгийг тодотголоо.
Энэхүү семинараар Япон Улсын Саппоро хотын хот төлөвлөлт, шинэчлэлт хэрхэн хийгдсэн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Саппоро хот нь дөрвөн улиралтай бөгөөд 1970-1980 онд одоогийн Улаанбаатар хотод тулгараад буй агаарын бохирдол, утаа, хүн амын хэт төвлөрөл, замын түгжрэлтэй байжээ. Тиймээс хотын захиргаанаас дунд хугацааны ерөнхий төлөвлөгөөг боловсруулан дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэжээ.
Шинээр автозам барьж, өргөжүүлэх нь зөв ч нийтийн тээврийг шинэчлэн, орчин үеийн стандартад хүргэж, Метро барих ажлыг амжилттай хэрэгжүүлэх нь хотын дэд бүтцийн асуудлыг шийдэх зөв гарц болно.
Ингэхдээ дэд бүтцийг бүтээн байгуулалтын буюу хотын тэлэлттэй уялдуулан метро байгуулж, төвлөрсөн бус дулаан хангамжийн ажлыг хэрэгжүүлсэн байна.
Төсөл амжилттай хэрэгжиж Саппоро хот нь 1980 гэхэд барилга байгууламж 5 дахин өссөн, иргэдийн амьдрах орчин сайжирч, эрүүл мэнд халамжийн хөрөнгө оруулалт 2,5 дахин өсөн хотод тулгамдаад буй асуудлуудаасаа ангижирч чаджээ. Үүний илрэл нь 1972 онд өөрийн хотдоо өвлийн олимп зохион байгуулах эрх авч, амжилттай зохион байгуулсан байна. Энэ туршлага дээрээсээ үндэслэн Саппоро хот урт хугацааны буюу 2000-2020 он хүртэлх нэгдсэн хөтөлбөр, 2011-2014 оны үе шатын төлөвлөгөө гаргасан байна.
Тэдний туршлагаар шинээр автозам барьж, өргөжүүлэх нь зөв ч нийтийн тээврийг шинэчлэн, орчин үеийн стандартад хүргэж, Метро барих ажлыг амжилттай хэрэгжүүлэх нь хотын дэд бүтцийн асуудлыг шийдэх зөв гарц болно гэлээ.
Цаашид Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах төслийг хэрэгжүүлэхэд хоёр тал хамтран ажиллах чиглэлээр харилцан санал солилцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!