Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол иргэн амиа алджээ

Монголын мэдээ
2014 оны 11 сарын 17
Монголын мэдээ
Зураг зураг

БНСУ-д 35 мянга гаруй Монгол иргэд ажиллаж, амьдарч байна гэсэн судалгаа бий. Харин сүүлийн жилүүдэд нутаг нэгтнүүд маань гэмт хэрэгт нэр холбогдох, архидан согтуурах улмаар амиа алдах явдал нэмэгджээ. 

Тухайлбал, өнгөрсөн бямба гарагийн оройн 22.00 цагийн орчим БНСУ-ын Жүнгнам аймаг, Дэсаным тосгон дэх зам дээр автомашины осол гарч нэг Монгол иргэн амиа алдаж, гурван Монгол иргэн бэртсэн байна. Тодруулбал, 34 настай Солонгос иргэн Ким гэгч  согтуугаар автомашин жолоодон тосгоныхоо замаар гэр рүүгээ явж байсан гэнэ. 

Энэ үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчин цагаан шугам давахдаа буцаж эргэх үйлдэл хийж байсан нэгэн автомашиныг хараагүй мөргөсөн байна. Ослоос болж нэг хүн амиа алдсан нь манай улсын иргэн аж. Харин Солонгос иргэн Ким болон гурван Монгол иргэний биеийн байдал хүнд байгаа гэнэ.

Зураг