Монгол, ОХУ-ын хооронд 30 хүртэл хоног визгүй зорчих хэлэлцээр энэ сарын 14-н буюу маргаашаас эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх боллоо.
Хоёр улсын иргэд харилцан зорчиход тулгардаг хүндрэл, чирэгдлийг арилгах зорилгоор уг хэлэлцээрийг баталсан билээ.
1995 оноос өнөөдрийг хүртэл хоёр улсын хооронд визтэй зорчиж байгаа. Энэ хугацаанд ОХУ-ын талаас визгүй зорчих хүсэлт тавьж байсан ч эцэслэн шийдэлгүй явсаар өнөөг хүрчээ.
Өөрийн улсын иргэний үнэмлэх, тухайн зорчиж буй орны хилээр орох гарах гэрчилгээг заавал авч явахыг хоёр орны Консулын газраас анхааруулсан.
Уг хэлэлцээр 13-14-нд шилжих шөнө манай цагаар 00.00 цагаас эхлэх хэрэгжиж эхэлнэ.
Өмнө нь дипломат ажилтан тэдний гэр бүл, тусгай эрх бүхий төрийн албан хаагч, хамтарсан үйлдвэр, компанийн ажилтан, хил орчимд амьдардаг иргэд зэрэг цөөн хүмүүс виз даруулалгүй хойд хөрш рүү зорчдог байжээ.
Хоёр орны иргэд харилцан зорчихдоо өөрийн улсын иргэний үнэмлэх, тухайн зорчиж буй орны хилээр орох гарах гэрчилгээг заавал авч явахыг хоёр орны Консулын газраас анхааруулсан.
ОХУ-ын Элчин сайдын яамны Консулын газрын дарга В.В.Горячев “Хоёр улсын иргэд харилцан зорчихдоо 30 хоногоос хэтэрсэн тохиолдолд эрх бүхий байгууллагад хандан өргөдөл гаргана. Заасан хугацаанаас хэтэрсэн тохиолдолд заавал мэдэгдэх ёстой” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!