Жиргээч Ц.Батыг гурван сарын хугацаанд А.Гансүх сайдын нэр хүндэд халдсан жиргээ хийсэн гэдгийг хууль, хяналтын байгууллагынхан шалгаж 100 хоног баривчлах ялаар шийтгэсэн ч нэг сар орчим 461-р хорих ангид хорьсны эцэст сулласан билээ.
Харин гомдол гаргаад байсан Зам тээврийн сайд А.Гансүх түүнийг уучилснаа олон нийтийн сүлжээгээр мэдэгдлээ.
Тэрбээр, "Жиргээчид Батыг уучлаач гэж хүсэлт явууллаа.Тэдний хүсэлтийг хүндэтгэж байна. Бат алдаа хийсэн ч шинээр эхлэх боломж бий. Би түүнийг уучилж байна" гэжээ.
Ц.Батыг суллахдаа хэргийг нь мөрдөн байцаалтад буцаасан. Тэгэхээр гомдол гаргагч уучлалт үзүүлсэн болохоор энэ хэргийг хэрэгсэхгүй болгох бололтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!