Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Чөлөөт цохилт гүйцэтгэсэн залуу “ДОМОГ” болжээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Английн Премиер Лигийн нээлтийн тоглолтын дундуур талбайд нэвтэрч торгуулийн цохилт гүйцэтгэсэн 22 настай дэггүй залууг Жордан Данн гэдэг.

Түүний хийсэн үйлдлийг эндээс дэлгэрэнгүй үзнэ үү.

Харин үүнийхээ төлөө Данн 10 жил Премиер лигийн тоглолт үзэх эрхээ хасуулаад зогсохгүй 5000 паундаар торгуулж болзошгүй гэнэ.

Английн Довер хотод зочид буудлын угтагчаар ажилдаг гэх Даннд энэ шийтгэл юу ч биш бөгөөд хийсэн үйлдэлдээ сэтгэл хангалуун байгаа ажээ.

Тэр Kent Online сайтад ярилцлага өгөхдөө “миний найз нар намайг домог болсон гэж бодож байгаа” гэжээ. Үнэхээр ч тэмцээн үзэх эрх, торгуулийн мөнгө хэзээ нэгэн цагт дуусч л таарна. Харин энэ үйлдэл нь түүхэнд домог болж үлдэх биз.