Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Чөлөөт цохилт гүйцэтгэсэн азтай үзэгч

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 8 сарын 17
iKon.MN

Спортын уралдаан тэмцээний талбайд хөгжөөн дэмжигчид нэвтрэн дэггүйтэх явдал олон гардаг.

Харин тэмцээний өрсөлдөөнд оролцсон тохиолдол ховор байх. Өчигдөр Английн Премиер Лигийн West Ham, Tottenham багуудын тоглолтын үеэр нэгэн сонирхолтой явдал боллоо.

Нэгэн хөгжөөн дэмжигч талбайд амжилттай нэвтрэн чөлөөт цохилт гүйцэтгэхээр бэлдсэн байсан бөмбөгийг хаалганд цохиж амжсан байна.

Гайхалтай нь тэр хамгаалалтанд зогсож байсан тоглогчдыг давуулан яг хаалганд цохиж чадсан ч хаалгач бөмбөгийг хаасан юм.

Тэр цохилтыг сайн гүйцэтгэсэндээ сэтгэл хангалуунаар цааш хамгаалагчдад хөөгдөн оджээ.