Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс анх удаа нүүрсний давхаргын метан хийг ашиглах алхам хийж байна

Б.Ану
2014 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Гэрэл зургийг Б.Бямба-Очир, mpa.mn

Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас холгүй уурхайн талбайд 788 метрийн гүн өрөмдлөг бүхий М-05 цооногийн дээр хий боловсруулах туршилтын үйлдвэр барих ажлын хүрээнд хийн цооногийн албан ёсны нээлтийг хийлээ. 

Харьцангуй шинэ тутам үйл явдал хэдий ч Монгол Улс хийн асар их баялагтай, эрчим хүч, экспортын чиг баримжаа бүхий шинэ бүтээгдэхүүнээ ашиглах өндөр эрмэлзлэлтэй байгааг нээлтийн үеээр  “Эрдэнэс-Тавантолгой”-н удирдлагууд хэлж байлаа. 

Өнөөдрийн байдлаар газрын гүний 700 метрээс доош нүүрсний давхаргын хийн хуримтлал их, чанар өндөр байгааг урьдчилсан байдлаар тогтоогоод байна. Чанар болон нөөцийн шат шатны судалгааг хийж байгаа бөгөөд ирэх хавар дөрөвдүгээр сард хий боловсруулах туршилтын үйлдвэр ашиглалтад орно.

Өөрөөр хэлбэл БНСУ-д туршилтын үйлдвэрийг угсарч байна. 

Дахин хэлэхэд Монгол Улсад анх удаа нүүрсний давхаргын метан хийг ашиглах алхам хийж байгаа нь энэ юм. Төслийг Солонгосын “Korea Gas Corporation” болон Монголын өрөмдлөгийн “Элгэн” компанитай хамтран хэрэгжүүлэх юм.

Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Гэрэл зургийг Б.Бямба-Очир, mpa.mn

“Korea Gas Corporation”-ий тухайд наяад оноос эхлэлтэй салбартаа өдгөө дэлхийд эхний 16-д багтдаг байгалийн хий импортлогч компани юм. Компани Солонгост 2700 км байгалийн хий дамжуулах хоолой эзэмшдэг бөгөөд 2012 онд 31.9 тэрбум долларын орлоготой ажиллаж байсан аж.

Гурван тал энэ оны гурав дугаар сарын 24-ний өдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.  

Хамтын ажиллагааны дүнд эрчим хүчний уламжлалт бус нөөц буюу нүүрсний давхаргын метан хийг судлах, түүнийг ашиглах технологи нэвтрүүлнэ. “Korea Gas Corporation”-ийг Солонгосын Засгийн газар 1983 онд байгуулж байсан бөгөөд дэлхийн хамгийн том байгалийн хий импортлогч компани.

Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Гэрэл зургийг Б.Бямба-Очир, mpa.mn

Судлаачид өнөөдрийн байдлаар 700 м-ээс доош нүүрсний давхаргын хийн хуримтлал их хэмжээтэй байгааг тогтоогоод байгаа бөгөөд нөөц болон хийн шинж чанарыг судлах үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна.  

Хий боловсруулах туршилтын үйлдвэр 2015 оны дөрөвдүгээр сард ашиглалтад орно. Хамтын ажиллагааны дагуу хийгдэх ажлын төлөвлөгөөний хүрээнд хийн цооногийн албан ёсны нээлтийг 2014 оны наймдугаар сарын 12-ны өдөр “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн талбай дээр ийнхүү хийлээ.