Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Тагнуулын албаны экс даргын үнэт эдлэлийг дуудлага худалдаанд оруулна

Б.Даваахүү
2014 оны 7 сарын 28
Монголын мэдээ
Зураг зураг

Перу улсын Засгийн газар Тагнуулын албаны экс дарга Владимер Мотесиносын үнэт эдлэлүүдийг дуудлага худалдаагаар зарж, олсон ашгаа зохион байгуулалттай гэмт хэргийн гаралтыг бууруулах үйлсэд зарцуулахаар болсон тухай BBC агентлаг мэдээллээ.

Владимер Мотесинос нь авлига, хүний эрх зөрчсөн хэрэгт холбогдож, 25 жил хоригдох ял сонссон аж.

Түүний тагнуулын албаны даргаар ажиллаж байхдаа цуглуулсан 300 гаруй алмазан шигтгээтэй алтан цаг, алтан бөгж зэрэг 152 үнэт эдлэлийг ирэх сарын 18-19-ний өдрүүдэд Лима хот дахь Хууль зүйн яамны байранд дуудлага худалдаанд оруулах юм байна.

Улмаар олсон ашгаа Перу улс дахь зохион байгуулалттай гэмт хэргийн гаралтыг бууруулахад зарцуулах бөгөөд нийт 600 мянган фунт стерлинг буюу нэг сая ам.доллар олно гэж урьдчилан тооцож байгаа аж.

Эдүгээ 69 настай Владимер Мотесинос 2000 онд эх орноо орхин зугтаасан ч жилийн дараа Венесуэль улсад байхдаа баригдсан байна.

Зураг