Ливийн нийслэл Триполи хотод пуужингийн дэлбэрэлтийн улмаас түлшний нөөцийнх сав шатжээ. Аль Арабия сувгийн мэдээлснээр олон улсын нисэх буудлын замд байрлах бүсд байсан энэхүү нөөцийн саванд 4000 гаруй тонн түлш байсан гэнэ.
Нөөцийн савыг эзэмшигч, Ливийн газрын тосны компани энэхүү гэнэтийн явдал нь нийслэлийн хувьд сүйрлээр төгсч болзошгүйг сэрэмжлүүлсэн байна. Бусад нөөцийн савууд шатсан тохиолдолд хүчтэй дэлбэрэлт гарч 3-5 км бүсийг хамрах гэнэ.
Энд дуулгахад гол нисэх буудлыг 2011 оноос эхлэн хяналтандаа байлгаж байгаа генерал Халифу Хафтара тэргүүтэй “Зинтаны бригад” болон исламын бүлэглэлүүдийн хооронд олон улсын нисэх буудлын төлөөх тулаан хоёр долоо хоногоос дээш хугацаанд үргэлжилж байгаа юм. Энэ хугацаанд мөргөлдөөний улмаас 100 хүн амиа алдаж, 400 орчим хүн шархадсан байна.
Нийслэл болон Бенгази хотод үүссэн хурцадмал байдлын улмаас олон улс орон тэр дундаа АНУ, Их Британи, Турк болон НҮБ Ливи улсаас мэргэжилтнүүдээ гаргаж байгаа юм. Түүнчлэн Египет улс ард иргэдээ Ливи рүү зорчихгүй байхыг сануулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!