400 айлын жишиг гэр хороолол барьж эхэллээ
Увс аймгийн Улаангом суманд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 400 айлын жишиг гэр хорооллыг барьж байна.
Тендерт зургаан компани оролцсоноос “Суварга булан” компани, “Таван голын шим” хороо шалгарч ажлаа эхлүүлжээ.
Тэдний барьсан жишиг хорооллын хоёр тал хашаа нь 2.5 сая, гурван тал нь 3.2 сая, дөрвөн тал нь 3.5 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Жишиг гэр хороололд хоёр худаг гэрэл цахилгаан, замын талбайг шийдэж айл бүрт 10 мод тарьж өгөх зэргээр иж бүрнээр нь тохижуулах гэнэ.
Мөн Улаангомд 200 айлын амины орон сууц барих төсөл эхлээд байна. Орон сууц нь 60-80 ам метр талбайтай, инженерийн шугам, сүлжээг бүрэн шийдэж өгөх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

