ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэс баялгийн биржтэй болно

Г.Чимэг
2014 оны 7 сарын 28
Зууны мэдээ
Зураг зураг

Уул уурхайн яам Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг буюу GIZ-тэй Эрдэс баялгийн бирж байгуулах талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.

Ингэхдээ тус биржийг 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгөөр гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдийн түншлэлд тулгуурлан үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзэж буй юм байна.

Эрдэс баялгийн биржтэй болсноор зөвхөн дотоодын түүхий эдийн үнийг зохистой болгоод зогсохгүй бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж Төв Азийн эрдэс баялгийн худалдаанд голлох үүрэг гүйцэтгэх юм.

Зураг