ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хоолойны махыг зун авахуулж болохгүй

Зууны мэдээ
2014 оны 7 сарын 24
Зууны мэдээ
Зураг зураг

- Асуувал, хариулъя -

-Би хоолойны махтай болоод их удаж байна. Үүнийгээ авахуулах гэсэн чинь дахин ургадаг гэж ярих юм. Энэ үнэн үү, заавал авахуулах хэрэгтэй юу?

БЗД-ийн иргэн Н. Энхжаргал

-Хоолойны мах гэдэг нь хоол хүнс болоод бусад зүйлээр дамжин зүрх, бөөр, үе мөч рүү цус задлагч А бүлгийн бета стрептакок хэмээх нян орохоос сэргийлж байдаг. Энэ нян нь хүний ходоод гэдэс рүү орохгүйгээр хоолойны маханд наалдаж тогтдог гэсэн үг. Тиймээс дуртай үедээ хоолойны махыг авахуулж болохгүй. Ер нь нэг хүртэлх насны хүүхдэд хоолойны мах ургах нь ховор байдаг, 4-7 насанд элбэг байдаг.

Хоолойн махыг жилд гурваас дээш удаа өвдөж, эмийн эмчилгээ үр дүнгээ өгөхгүй бол эмчийн заалтаар авч болно. Түүнчлэн халууны улиралд буюу зун авч болохгүй хавар тохиромжтой байдаг. Хэтэрхий олон жил хоолойны махтай, өвчтэй зовиуртай яваад байвал өвчин нь архагшина. Тиймээс эхний жилдээ сайтар анхаарч, эм үйлчлэхгүй бол авахуулах нь зүйтэй. Хоолойны мах хэтэрхий томроод ирэхээрээ юм залгиж болдоггүй, тагнай, залгиур хэсэгтээ томорч хавддаг.

"Налайх дүүргийн III хорооны" өрхийн эмч Ө.Айболат



МАЦАГ БАРИХ НЬ ЭЛЭГ МУУТАЙ ХҮНД ТОХИРОХГҮЙ

-Элэг муутай хүн ямар хоолны дэглэм барих вэ. Мөн олон төрлийн эм уух нь элгэнд муу юу. Элэгний хатуурал циррозын талаар тодорхой ойлголт өгөөч?

БГД-ийн иргэн Д.Намхайдорж 

-Цирроз дотроо идэвхтэй, идэвхигүй, хоруу чанартай, хоруу чанар багатай, далд гэсэн эмнэл зүйн олон хэлбэрүүдтэй. Эдгээр нь хүн бүрт өөрөөр илэрнэ. Тухайн өвчний идэвхжил нь ямар байхаас хамаарч тохирох эмчилгээг нь хийнэ. Элэгний хортой хавдартай хүн хооллох тал дээр дэглэм барих бус, мэргэжлийн эмчийн хяналтад байж эмчлүүлвэл илүү үр дүнтэй.

Буцалсан ус ууж, цагаан будаатай хоол идэж, элэгний өвчнийг эмчилнэ гэдэг ойлголт байж болохгүй. Монголчууд сайн эм гэж хүнээс дам үг сонсоод, эмчийн зөвлөгөөгүйгээр дураараа хэрэглэдэг.

Нэг хүнд таарч байгаа эм нөгөөд нь тохирохгүй гэдгийг санах хэрэгтэй. Элэгний өвчтэй хүн болгонд тохирсон эмчилгээг нь хийх зөв юм. Элгэнд сөргөөр нөлөөлдөг эмийн тухайд, парацетамол болон сүрьеэгийн өвчинд хамгаалах тетрациклин, сэтгэцэд нөлөөлдөг болон нойрсуулах үйлчилгээтэй эмүүд элгэнд муу.

Парацетомолыг дэлхийн дахинд элэг судлаачдын хурлаар болгоомжтой хэрэглэхийг сануулсан. Энэ эм элэгний циррозыг үүсгэдэг төдийгүй парацетамолын цирроз хэмээх бие даасан өвчин үүсгэдгийг шинжилгээгээр баталсан.

“Тэгшхүсэл” эмнэлгийн зөвлөх эмч, доктор С.Бадамжав

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг