НААДАМ 2014: ТОЙМ
Тулгар төрийн 2223, Их Монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадам сайхан болж өндөрлөлөө.
Энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаан, хурдан морь, сур харваа, шагайн дүн мэдээг iKon.mn нэгтгэн хүргэж байна.
БӨХ: ТАВАН АВАРГА, ХОЁР ДАРХАН АВАРГА ЗОДОГЛОСОН САЙХАН НААДАМ БОЛЛОО
АРДЫН ХУВЬСГАЛЫН 93 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН БӨХИЙН БАРИЛДААНЫ ТАВЫН ДАВААНААС ХОЙШХ ДҮН, видео =>>
Улсын наадмын түрүү бөх Увс нутгаас төрж ээлжит шинэхэн арслангаа тосож авлаа.
Завхан нутгийн бөхчүүд бэлтгэл сайтай байж гурван бөх нь шинэ цол хүртлээ.
Улсын арслан:
- Увс аймгийн харъяат бөх Н.Батсуурь
Улсын гарьд:
- Завхан аймгийн харъяат бөх Ш.Жаргалсайхан
Улсын харцага:
- Ховд аймгийн харъяамт бөх Б.Пүрэвсайхан
Улсын начин:
- Төв аймгийн харъяат бөх Ч.Батчулуун
- Говь-Алтай аймгийн харъяат бөх Б.Суманчулуун
- Архангай аймгийн харъяат бөх Н.Адъяабат
- Завхан аймгийн харъяат бөх Л.Лха-Очир
- Завхан аймгийн хаъяат бөх Б.Бадамсүрэн
МОРЬ: ОЛОН САЙХАН ОНЦЛОГТОЙ ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН
Эрийн гурван наадмын нэг хурдан морины уралдаан энэ жил урамтай сайхан боллоо. Жил бүрийн наадмын хурдан морьдын уралдаан хязаалан насны морьдоор эхэлдэг уламжлалтай.
Түүнчлэн XX зууны манлай уяач Д.Даваахүүгийн хүү Баянбатын сойсон хонгор азарга түрүү магнайд орсон нь
Соёолонд түрүү магнай авсан Архангай аймгийн Ихтамир сумын харъяат
Ингээд Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд нас насны морьдын айргийн тавд орсон хурдан хүлгүүдийг багцлан хүргэе.
АЗАРГА
- Түрүү магнай: Төв аймгийн Баянцагаан сумын уугуул XX зууны манлай уяач Д.Даваахүүгийн хүү Баянбатын хонгор
- Аман хүзүү: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Т.Болдбаатарын халиун
- Айргийн гурав: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул Э.Тамирын хүрэн
- Айргийн дөрөв: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул С.Цэмбэлийн сартай хүрэн
- Айргийн тав: Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн уяач Б.Оргилын халтар азарга
ИХ НАС
- Түрүү магнай: Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн харьяат Аюурын Амарбатын хул
- Аман хүзүү: Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат МУ-ын гавъяат дасгалжуулагч Д.Баясгалангийн суман хүрэн
- Айргийн гурав: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг Хөх чоно группийн ерөнхийлөгч Ө.Пүрэвбаатарын загал
- Айргийн дөрөв: Дундговь аймгийн Хулд сумын харъяат С.Мөнхбатын хүрэн
- Айргийн тав: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харъяат Т.Мөнхсайханы хүрэн
СОЁОЛОН
- Түрүү магнай: Архангай аймгийн Ихтамир сумын харъяат Г.Тэмүүлэнгийн халтар
- Аман хүзүү: Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат МУ-ын Тод манлай уяач Д.Ононгийн сартай зээрд
- Айргийн гурав: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяат Ж.Бат-Эрдэнийн ногоон
- Айргийн дөрөв: Говь-Алтай аймгийн Халиун сумын харъяат Т.Гантөмөрийн буурал
- Айргийн тав: Дорнод аймгийн Баяндун сумын харъяат П.Цэвэгмэдийн хул
ХЯЗААЛАН
- Түрүү магнай: Дорнод аймгийн харъяат Т.Батзоригийн сартай хээр
- Аман хүзүү: Өмнөговь аймгийн харъяат Ш.Баянбатын халзан
- Айргийн гурав: Төв аймгийн харъяат МУ-ын Тод манлай уяач Д.Ононгийн хүү Батбилэгийн зээрд
- Айргийн дөрөв: Төв аймгийн харъяат XX зууны манлай уяач Д.Даваахүүгийн хүү Баянбатын зээрд
- Айргийн тав: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харъяат Г.Эрдэнэбилэгийн хээр
ШҮДЛЭН
- Түрүү магнай: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Бат-Очирын Цэрэнбалтавын хул
- Аман хүзүү: Улаанбаатар хотын Хөх чоно группийн ерөнхийлөгч Ө.Пүрэвбаатарын бор
- Айргийн гурав: Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Ц. Тувааны хул
- Айргийн дөрөв: Дундговь аймгийн Адаацаг сумын аймгийн алдарт уяач Д.Сүхбаатарын хонгор халзан
- Айргийн тав: Төв аймгийн Сэргэлэн сумын МУ-ын тод манлай уяач Д.Ононгийн бор
ДААГА
- Түрүү магнай: Говь-Алтай аймгийн Шарга сумын харъяат МУ-ын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр
- Аман хүзүү: Төв аймгийн Бүрэн сумын харъяат Х.Улам-Өрнөхийн бор
- Айргийн гурав: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харъяат МУ-ын тод манлай уяач Д.Ганбаатарын хар бор
- Айргийн дөрөв: Сүхбаатар аймгийн Халзан сумын харъяат Ж.Бат-Эрдэнийн хул
- Айргийн тав: Өмнөговь аймгийн Даланзадгадын харъяат Б.Бадраагийн хүрэн
СУР ХАРВАА: ГОЦ МЭРГЭН, ГАРАМГАЙ МЭРГЭН ТӨРЛӨӨ
Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харвааны тэргүүн байрууд тодорлоо.
Эрэгтэй харваа:
- Нэгдүгээр байр:
- Хоёрдугаар байр: Спортын мастер, Б.Батбаатар
- Гуравдугаар байр: МУ-ын спортын мастер С.Өлзийсайхан
Эмэгтэй харваа:
- Нэгдүгээр байр:
- Хоёрдугаар байр: Улсын мэргэн Д.Норжмаа
- Гуравдугаар байр: Спортын мастер И.Цэцэгмаа
Бусад төрлийн мэдээ:
ШАГАЙ: ӨМНӨГОВИЙНХОН ӨНГӨЛЛӨӨ
Үндэсний их баяр наадамд зориулсан Шагайн харваанд 490 харваачийн 50 баг оролцсоноос:
1-р байрт
2-р байрт
- С.Ямааранз ахлагчтай “АПУ” ХК-ийн баг орж Мөнгөн медалийн болзол хангалаа.
3-р байрт
- Т.Базарханд ахлагчтай “Тайгам алтай” ХХК-ийн баг орж Хүрэл медалийн болзол хангалаа.
Ийнхүү энэ жилийн наадам ярих сонин ихтэй, наадамчин олноо баясгасан сайхан наадам боллоо.
Дараа жилийн наадам даанч хол байна даа.
Гэрэл зургийг: MPA.mn
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!