Засгийн газрын бямба гаригийн хуралдаанаар Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Түүнийг 2012 оны 5 дугаар сард Ашигт малтмалын газрын даргаар томилж байсан бөгөөд ийн хоёр жил ажиллаад чөлөөлөгдөж байна.
Г.Алтансүх нь ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны дээд сургууль, Удирдлагын академи төгссөн. Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байгаад Ашигт малтмалын газрын даргаар томилогдсон юм.
УИХ-ын хаврын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, 6 жил зогсоогоод байсан ашигт малтмалын хайгуулын лицензийг дахин олгохоор төлөвлөж байгаа энэ үед Ашигт малтмалын газрын даргыг ийнхүү сольж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!