Жил бүр сургуулийн төгсөлтийн “Хонхны баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Нийслэлийн цагдаагийн газар, Боловсролын газартай хамтран оюутан сурагчдыг гэмт хэрэгт холбогдох, архидан согтуурахаас сэргийлэх чиглэлээр удирдамж, төлөвлөгөө гарган ажилладаг.
Энэ жилийн төгсөлтийн баярын үеэр архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 297 аж ахуйн нэгж, ЕБ-ын 61 сургуулийн захиргаанд албан мэдэгдэл өгчээ. Мөн биелэлтийг тооцон 3660 оюутан, сурагчдад яриа таниулга, сэрэмжлүүлэг хийжээ.
Сургууль төгсөгчдийн аюулгүй байдлыг хангахад анхаарч эргүүл гаргана
Их, дээд сургууль, ЕБС-ийн төгсөлтийн баярууд 4-р сараас 7-р сарыг дуустал үргэлжилдэг тул урт хугацаанд хяналт тавьж ажиллахад хүндрэл гардаг.
Мөн оюутан, сурагчид хонхны баяр, шалгалтаа өгч гэрчилгээ, дипломоо гардаж авсны баяр гэж тусдаа тэмдэглэдэг нь багагүй зардал гаргахад хүрдэг байна.
Тиймээс энэ жил төгсөлтийн баярыг
Сүүлийн жилүүдэд хонхны баярыг тэмдэглэх, багш, сургуульдаа бэлэг авч өгнө гэх нэрийдлээр зөвшөөрөгдөөгүй мөнгийг анги, хамт олноороо санаачлан хураадаг нь зарим амьдралын боломж тааруу төгсөгчдөд хүндрэл болж улмаар хулгай дээрэм хийх шалтгаан болж байгааг Нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Болдбаатар хэлсэн.
Мөн төгсөлтийн баяраа тэмдэглэж буй сурагч, оюутнууд баар, ресторан, цэнгээний газар, амралтын газарт архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж улмаар гэмт хэрэгтэн эсвэл гэмт хэргийн хохирогч болох тохиолдол цөөнгүй байгаа гэсэн юм.
Дээрх мэдээллийг үндэслэн нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд
Цэцэрлэг, бага ангийн сурагчдыг төгсөлтийн баяр тэмдэглэхийг хориглолоо
Харин цэцэрлэг, бага ангийн сурагчдыг төгсөлтийн баяр тэмдэглэхийг хориглож, тодорхой хэмжээний мөнгөн хураамж цуглуулсан тохиолдолд сургууль, цэцэрлэгийн захиргаанд хариуцлага тооцохоор шийдвэрлэлээ.
Энэ шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын захирамж гарган зохицуулах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|