Монголд цагаан будааны анхны үйлдвэр үүдээ нээлээ.
“Техник импорт” компанийнхан Японтой хамтран “MJ Partners” компанийг байгуулж, цагаан будааг үйлдвэрлэж эхэлж байгаа аж.
Одоогоор цагаан будааг тариа хэлбэрээр оруулж ирээд манай компани эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдийн гарт хүргэж байна.
“MJ Partners” компанийнхан “Sun rise” буюу “Нарны будаа” нэртэй цагаан будааг Монголын хэрэглэгчдэд хүргэж эхэлж байгаа нь энэ.
“Техник импорт” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганцэцэг “Бид Япон улсын “Нийгата ноошо” компанитай хамтран цагаан будааны үйлдвэрийг нээж байна.
Одоогоор цагаан будааг тариа хэлбэрээр оруулж ирээд манай компани эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдийн гарт хүргэж байна.
Цаашид Монгол Улсдаа цагаан будааг тарьж нутагшуулах талаар их том төслийг хэрэгжүүлэх ажлаа эхэлж байна” хэмээн нээлтийн үеэрээ онцоллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!