Хөрөнгө оруулалт нь “царцсан” гэх барилгуудыг гүйцээж барих уу, эсвэл бүрмөсөн зогсоох уу гэдгийг өнгөрсөн долоо хоногт Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.
Энэ үед УИХ-ын дарга болоод нам, эвслийн төлөөллийн санал нэг байсан зүйл “Хариуцлага биднээс эхэлнэ" гэсэн амлалт байлаа.
Шалтгаан нь хэрэгжих боломжгүй төслийг УИХ-аар оруулж батлуулсан эсвэл судалгаа, төсөв нь тодорхойгүй, гэрээгээ байгуулаагүй төслийг гуйлтаар шахам батлуулсан учраас тэр гэнэ.
Тэгвэл нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас сонгогдсон эрхэм гишүүдийн тойргоос “царцсан” барилгын жагсаалтад орсон нь хэд бол.
Үүнд тойргийн гишүүдээс гадна барилгын үйл ажиллагаанаас эхлээд салбар яамдын захиалга байсан гэдгийг онцлох ёстой.
Үндэсний аудитын газраас дараах барилгуудын ажлыг хойшлуулах ёстой гэж үзжээ. Хөрөнгө оруулалт нь гацсан олон барилгатай аймгуудыг нэрлэж байна.
№ |
Аймаг |
Сум, барилгын зориулалт |
---|---|---|
1. |
Архангай |
-Эрдэнэбулган сум, 150 хүүхдийн ортой хоёрдугаар цэцэрлэг -Эрдэнэбулган сум, 150 хүүхдийн ортой гуравдугаар цэцэрлэг -Цэцэрлэг сум, МСҮТ-ийн биеийн тамирын заал -Цэцэрлэг сум, хөгжимт драмын театр |
2. |
Завхан |
-Эрдэнэхайрхан сум, 250 хүний суудалтай соёлын төв ордон -Түдэвтэй сум, 300 хүний суудалтай соёлын төв ордон -Баянтэс сум, 250 хүний суудалтай соёлын төв ордон -Отгон сум, 400 хүний суудалтай соёлын төв ордон -Улиастай сум, ахуйн үйлчилгээний төв -Тосонцэнгэл сум, 100 ортой цэцэрлэг |
3. |
Баян-Өлгий |
-Улаанхус сум, сургуулийн дотуур байр -Цэнгэл сум, 75 ортой цэцэрлэг |
4. |
Дархан-Уул |
-Шарын гол сум, сургуулийн дотуур байр |
5. |
Дорнод |
-Хэрлэн сум, 150 ортой цэцэрлэг -Баян-Уул сум, 150 ортой цэцэрлэг -Баяндун сум, 120 ортой дотуур байр -Дашбалбар сум, 100 ортой дотуур байр |
6. |
Дундговь |
-Дэлгэрхангай сум, сургуулийн барилга -Сайнцагаан сум, сургуулийн спорт заал -Луус сум, 100 ортой цэцэрлэг -Сайнцагаан сум, спорт заал -Өндөршил сум, 100 ортой дотуур байр -Дэлгэрцогт сум, 250 хүний суудалтай соёлын төв ордон |
7. |
Сүхбаатар |
-Мөнххаан сум, 150 ортой цэцэрлэг -Асгат сум, 100 ортой цэцэрлэг -Баруун-Урт сум, урлагийн заалны өртгөтгөл -Баруун-Урт сум, спорт цогцолбор -Мөнххаан сум, дэцэрлэгийн барилгын өртгөтгөл |
8. |
Сэлэнгэ |
-Орхонтуул сум, соёлын төв ордон -Хүдэр сум, соёлын төв ордон -Мандал сум, 100 ортой цэцэрлэг -Сүхбаатар сум, сургуулийн өргөтгөл -Мандал сум, Хэрх тосгон цэцэрлэгийн барилгын өргөтгөл |
9. |
Хөвсгөл |
-Мөрөн сум, сургуулийн спорт заал -Цагааннуур сум, сургуулийн дотуур байр |
10. |
Өмнөговь |
-Цогт-Овоо сум, цэцэрлэгийн барилга -Хүрмэн сум, сургуулийн дотуур байр -Манлай сум, спорт заал -Баяндалай сум, спорт заалны барилга |
11. |
Төв |
-Батсүмбэр сум, сургуулийн дотуур байр -Баяндэлгэр сум, 250 суудалтай соёлын төв ордон |
12. |
Увс |
-Давст сум. Шалган нэвтрүүлэх цогцолбор -Улаангом сум. Спорт цогцолбор, усан бассейн -Улаангом сум. Ардын язгуур урлагийн төвийн барилга -Тэс сум. 200 хүний суудалтай соёлын төв ордон -Зүүнговь сум. 200 хүний суудалтай соёлын төв ордон |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!