Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг өнөөдөр байнгын хороо, чуулганаар хэлэлцэн шийднэ

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 6 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрт нь итгэл хүлээлгэх эсэх асуудлыг өнгөрөгч Лхагва гарагт УИХ-д оруулсан. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухайн хуульд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг парламентад оруулснаас хойш 3 хоногийн дараа байнгын хороогоор хэлэлцэж эхэлнэ хэмээн заасан байдаг. Энэ дагуу өнөөдөр 12:00 цагт товлогдсон Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэнэ. 

Үүний дараа үргэлжлүүлэн 14:00 цагт чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэхийг хэлэлцэн шийдэхээр болжээ. 

УИХ-ын нийт гишүүний олонхын саналаар итгэл хүлээлгэх асуудлыг дэмжвэл Л.Оюун-Эрдэнэ ажлаа үргэлжлүүлэн хийж, эсрэг санал өгсөн гишүүн олонх болбол түүнийг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох ёстой билээ.