Урьд шөнө дулааны гуравдугаар цахилгаан станцад гал гарчээ.
Энэ талаар Нийслэлийн Онцгой Байдлын Газраас "Хан-Уул дүүрэг 3-р хороо "ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын Турбин цех дотор гал гарч байна гэсэн дуудлага 2025 оны зургаадугаар сарын 2-ны өдрийн 00:27 цагт ирсэн.
Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 30, 18, 26, 63 дугаар ангийн алба хаагчид ажиллан 01:54 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 03:21 цагт бүрэн унтраалаа" гэж мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!