Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас бэлчээрийн хөнөөлт мэрэгчдийг биологийн аргаар зохицуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор зүүн бүсэд шар үнэг, хярс, чоно, тарвагыг гурван жилийн хугацаагаар агнахыг хоригложээ.
Барагшуныг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, түүхийгээр нь гадаадад экспортлохыг таван жилийн хугацаатай хязгаарлалаа.
Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар дээрх амьтдыг агнахыг хориглосон байна. Мөн Монгол орны барагшуны нөөц, тархац хомсдож байгаа нь судалгаагаар тогтоогджээ.
Тиймээс барагшуныг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, түүхийгээр нь гадаадад экспортлохыг таван жилийн хугацаатай хязгаарлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!