Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Ноён" доллар номхорсонгүй

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Манайд ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш дээд цэгтээ хүртэл өсөж байснаа өчигдөр банкуудынх 40-50, валют арилжааны төвийнх 70 төгрөгөөр буурсан.

Харин өнөөдөр 11:37 цагийн байдлаар Монгол банкны ханш 1,787 болж бага зэрэг нэмэгдсэн байна. Өчигдөр 1,783 төгрөг байсан юм.

Банкууд ам.долларыг 1,722-оор авч 1,753 төгрөгөөр зарж байна.

Валют арилжааны төвд авах нь 1,745, зарах нь 1,755 төгрөг болж нэмэгдлээ. Өчигдөр 17:24 цагийн байдлаар ам.долларыг 1,700 төгрөгөөр авч 1,750 төгрөгөөр зарж байсан юм.

Банкуудын ханшийг ЭНД дарж үзнэ үү.

Валют арилжааны төвийн ханш /2014.02.28.11:37 цагийн байдлаар/

Төв банкнаас өчигдөр арилжааны банкуудад ам.долларын их хэмжээний нийлүүлэлт хийсэн ч ханш төдийлэн сайн буурахгүй нь бололтой.