Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ам.доллар түүхэнд байхгүй дээд ханш тогтоогоод байна

Ч.Болортуяа
2014 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:57 2014/02/21

Ам.долларын өнөөдрийн хаалтын албан ханшийг 1769.66 төгрөгөөр Монголбанк тогтоолоо. Энэ ханш нь маргааш өдөр үйлчлэх албан ханш билээ. 

17:01 2014/02/21

Америк долларын албан ханш өнөөдөр 1761.96 төгрөгтэй тэнцсэн нь манай улсын түүхэнд байхгүй дээд ханш болоод байна. Өнгөрсөн жилийн тавдугаар сараас эрчимтэй нэмэгдэж ирсэн ам.доллар арваннэгдүгээр сард 1752.48 төгрөг болж мөн л шинэ рекорд тогтоож байлаа. 

Ингэж арваннэгдүгээр сараас бууж байсан ам.доллар он гарсаар эргээд өссөн юм. 

Бүр тодруулбал, доллар сүүлийн гурван өдрийн дунджаар 6.5 төгрөгөөр өсчээ. 

Яг өнөөдрийн байдлаар 1761.96 төгрөг болж Монголбанкны албан ханш түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлтийг үзүүлж байна. 

Ханшийн график:

Валютын ханшийн энэхүү эрчимтэй өсөлт нь олон шалтгаантай. Мэдээж хамгийн түрүүнд Монгол дахь гадаадын хөрөнгө шууд оруулалт өнгөрсөн жил 2012 онтой харьцуулахад 50 орчим хувиар буурсан. 

Мөн манай улсын экспортын гол бүтээгдэхүүний нэг нүүрсний орлого 40 орчим хувиар буурсан зэрэг олон таагүй нөхцөл нөлөөлж байна. 

Иймээс манай дотоод дахь гадаад валютын нөөц багассаар байгаа юм.

Монголбанкны нэгдүгээр сарын тайлан мэдээллээр гадаад валютын албан нөөц 2.4 тэрбум ам.доллар болж өмнөх сараас 8.8 хувиар өссөн ч энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 40.1 хувиар буурсан үзүүлэлт болж байна.

Үүнээс гадна улирлын онцлогоос шалтгаалж Монголбанкны алт худалдан авсан байдал арванхоёрдугаар сартай харьцуулахад 50 орчим кг-аар бага буюу 255.8 кг алт худалдан авчээ. 

Зарим эдийн засагчид 2013 оны төгсгөлөөр эдийн засагт дорвитой арга хэмжээ авахгүй бол ам.доллар 1920 төгрөгтэй тэнцэнэ гэсэн төсөөллийг "Эрсдлийн удирдлагын форум"-ын үеэр хийж байсан билээ. 

 "Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Эдийн засаг, хөгжлийн яамыг дуудаж ханшийн талаар яагаад юм хийхгүй байгаа талаар асуухыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргад санал болголоо"

Монголбанкны зүгээс валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд зарим шинэ арга хэмжээг авч байна. Тухайлбал, энэ оны эхний улирлын Мөнгөний бодлогын зөвлөлөөс олон улсын зах зээл дээрээс гурван жил болон түүнээс дээш хугацаатай бонд, зээл хэлбэрээр банкны татсан гадаад валютын эх үүсвэрийг Заавал байлгах нөөцийн шаардлагаас чөлөөлөх шийдвэр гаргаад байна. 

Харин ам.долларын нөөцөнд ихээхэн нөлөөлөл үзүүлэхээр жилээс жилд хүлээгдэж байгаа төсөл бол Оюу Толгой. Гэхдээ томоохон төслүүд амжилттай урагшлах эсэх нь өнөөдөр тодорхойгүй байсаар байгаа юм. Тиймээс Монголбанк дээр дурьдсан аргуудыг авч хэрэгжүүлж байна. Гол нь энэ шийдвэрүүд Монголын валютын нөөц дунд болон урт хугацаанд нэмэгдэх хэмжээний арга хэмжээ гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал онцлоод байгаа билээ. 

Эдийн засгийн нөхцөл байдлын талаар Монголын томоохон эдийн засагчдын нэг ноён Д.Баясгалан "Манайхны импортын хэрэглээ хэрэгцээ сүүлийн жилүүдэд асар их нэмэгдсэн. Тэр хэрэгцээгээ хангахын тулд дээр хэлснээр ямар нэг юмаа зарах хэрэгтэй болно. Хэн нэгэн нь Монголын ямар нэг юмыг гадаад валютаар зарж байж нөхөгдөх ёстой" мөн "Шийдвэр гаргагчид бүх хүнд таалагдах шийдэл олох гээд үзээд байдаг. Оюу Толгой дээр ингэж маргаж, гацааж байснаас ажиллах нөхцөлийг нь хангаад 34 хувиа зарах хэрэгтэй" гэх мэт санаануудыг илэрхийлээд байна. 

Мөн энэ талаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл өөрийн твиттер хуудастаа "Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Эдийн засаг, хөгжлийн яамыг дуудаж ханшийн талаар яагаад юм хийхгүй байгаа талаар асуухыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргад санал болголоо" гэжээ. 

 

Валютын ханшийн дэлгэрэнгүй мэдээллийг та манай Ханшийн мэдээ хэсгээс өдөр бүр шинээр авах боломжтой. 

17:57 2014/02/21

Ам.долларын өнөөдрийн хаалтын албан ханшийг 1769.66 төгрөгөөр Монголбанк тогтоолоо. Энэ ханш нь маргааш өдөр үйлчлэх албан ханш билээ.