УИХ: Цэргийн алба хаагчдад хүний эрхийн сургалт оруулдаг болох агуулгатай хуулийн төслийг хэлэлцэж байна
14:34 2026/06/11
Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 100 гаруй хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх санал хураалтыг 16:00 цаг хүртэл хойшлуулав. Хамт өргөн мэдүүлсэн 100 хуулийн төсөл тус бүрээр санал хураалт явуулах юм.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна.
Уг хуулийн өөрчлөлт нь цэргийн алба хаагчдад чиглэсэн хүний эрхийн сургалтыг хуульчлан тогтмолжуулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох, салбарын онцлогт нийцсэн арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх ач холбогдолтой аж.
14:19 2026/06/11
УИХ-ын чуулган үдээс хойших хуралдаанаар үргэлжилж байна.
Засгийн газраас зургаадугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байгаа юм.
ШУУД ҮЗЭХ:
11:00 2026/06/11
УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар СЕХ-ны хорооны гишүүнийг томилох, Бизнесийн эрх чөлөөний тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг 12 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулна.
ШУУД ҮЗЭХ:
14:19 2026/06/11
УИХ-ын чуулган үдээс хойших хуралдаанаар үргэлжилж байна.
Засгийн газраас зургаадугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байгаа юм.
ШУУД ҮЗЭХ:
14:34 2026/06/11
Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 100 гаруй хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх санал хураалтыг 16:00 цаг хүртэл хойшлуулав. Хамт өргөн мэдүүлсэн 100 хуулийн төсөл тус бүрээр санал хураалт явуулах юм.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна.
Уг хуулийн өөрчлөлт нь цэргийн алба хаагчдад чиглэсэн хүний эрхийн сургалтыг хуульчлан тогтмолжуулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох, салбарын онцлогт нийцсэн арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх ач холбогдолтой аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
