"The MongolZ" баг Кёльны дэлхийн аваргын тойргийн шатны эхний тоглолтдоо Оросуудад хожигдов

Н.Эрхбаяр, iKon.mn
1 цаг 1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: HLTV

Цахим спортын Counter Strike-2 тоглоомын энэ оны эхний Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу "Intel Extreme Masters Cologne Major 2026" тэмцээний гуравдугаар шатны тоглолтууд өнөөдрөөс эхэллээ.

Нийт 1.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд манай улсын "The MongolZ" баг Азийн чансааны оноогоороо гуравдугаар шатанд шууд уригдан оролцож байгаа билээ. 

Тэд эхний тойрогт ОХУ-ын "BetBoom Team" багтай Во3 журмаар тоглож, 1:2 онооны харьцаатай ялагдлаа.

Өнөөдрийн тоглолтод манай баг Оросуудын сонгосон "Dust2" талбар дээр хамгаалах талаас зургаан үеийн илүүтэй байраа сольж, довтлох талаас найман үе алдсан хэдий ч эцсийн мөчид 13:11 тооны харьцаатай хожсон.

Харин өөрсдийн сонгосон "Mirage" талбар дээр довтлох талаас дөрвөн үеийн дутуутай байраа сольж, хамгаалах талаас эргэн ирэлт хийж чадахгүй явсаар 6:13-аар хожигдсон. Үргэлжлүүлэн шийдвэрлэх "Ancient" дээр 11:13 тооны харьцаатай хожигдов.

"The MongolZ" багийн хоёрдугаар тойргийн учраа бусад тоглолт явагдаж дууссаны дараа буюу өнөө шөнө тодорхой болно. Тэд өөртэйгөө ижил нэг хожигдолтой багтай тоглох юм. Хэрэв маргаашийн тоглолтод хожигдвол Кёльны дэлхийн аваргаас хасагдахгүйн төлөө тоглоно.