Ардчилсан намын гишүүд Төрийн ордонд хонины мах өлгөж, үнийн өсөлтийг харуулав

Н.Эрхбаяр, iKon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл цаг үеийн улс төрийн асуудал болон татварын шинэчлэлийн бодлогын талаар Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгч, Засгийн газарт хариуцлага тооцохоо мэдэгдлээ.

Энэ үеэр Ардчилсан намын гишүүд хонины махны жишээгээр сүүлийн 10 жилийн үнийн өсөлтийг үзүүлж, эрх баригч МАН-аас хариуцлага нэхэв.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд "Ядуурал үнэхээр хавтгайрч байна. Өнөөдөр хоногийн хоол, идэж уух зүйл дээр ард иргэд туйлдаж байгааг эрх баригчдад хэлээч гэсэн. Ямар нэгэн улс төржилтгүй бодит жишээ хэлье. 

Үе үеийн Засгийн газрууд цалин нэмлээ гэж ярьдаг ч маргааш нь инфляц бий болж үнийн өсөлт тэнгэрт гардаг, хаданд авирдаг галзуурдаг. Улс орон үнэхээр мөнгөгүй байгаа юм уу гэвэл үгүй. Дарга нарын тансаглал хэрээс хэтэрч байна. Шалгагдаж буй хурган даргын данснаас 5, 10 тэрбум төгрөг илэрч буйг бид биш тухайн намын Засгийн газарт байгаа сайд нь хэлээд байна. 

Сүүлийн 10 жил МАН тасралтгүй ноёрхсон. Жишээлбэл төмсний үнэ 2021 онд 960 төгрөг байсан бол өнөөдөр 3,000 төгрөг даваад 223 хувиар нэмэгдсэн. Ургамлын тос 117 хувиар, үхрийн мах 132 хувиар, талх 128 хувиар, хонины мах 119 хувиар сүүлийн таван жилд нэмэгдсэн байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бид өнөөдөр үнийн өсөлтийг бодитоор харуулъя. Жишээлбэл 10 жилийн өмнө 26 мянган төгрөгөөр 4 кг мах авдаг байсан бол 2021 онд 2 кг болж багассан. 2026 онд бол 26 мянган төгрөгөөр 980 гр мах худалдан авч байна. МАН-ын Засгийн газар ажилласаар байвал бид хоосон ястай үлдэнэ. Тиймээс эдийн засгийн эмчилмээр байна. Авлигатай тэмцэх тэмцлээ урагшлуулаач. Элдэв төрлийн хоосон лоозон ярьж байхаар дарга нарынхаа тансаглалыг чөлөөл.

Орон нутгийн нөхөн сонгуульд МАН тогтвортой гэдэг уриатайгаар орж байна. Хулгай зэлгий, худал хуурмаг, сандал суудлын хэрүүл тэмцлээ тогтвортой авч явах гэж байгаа юм уу" гэв.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг