Цонжин Кибер Боардинг сургууль бүрэн дунд сургууль болж өргөжлөө!
Цонжин Кибер Боардинг сургууль бага ангиасаа олон улсын түвшний суурь боловсрол олгох шинэ шат руу шилжиж байна.
Монголын анхны IT суурьтай боардинг сургууль болох Цонжин Кибер Боардинг сургууль 2026–2027 оны хичээлийн жилээс 1–5-р ангийн элсэлтээ авч, бага ангиас нь эхлэн хэл, технологи, шинжлэх ухаан, бие даах чадвар, олон улсын боловсролын суурийг цогцоор нь хөгжүүлэх шинэ шат руу шилжиж байна.
Цонжин Кибер Боардинг сургуулийн аялал 2022 онд 17 багш, 69 сурагчтайгаар эхэлсэн бол өнөөдөр 38 багш, ажилтан, 260 сурагчтай болж, эхний таван жилийнхээ туршлага, сургалтын систем, боардинг орчны бүтэц, технологийн хөтөлбөрөө улам бүр бэхжүүлээд байна.
Бага ангийн дотуур байртай эндээс танилцах боломжтой:
vr.justeasy.cn/view/10r77s5sp54z7047-1775564855.html
Бага анги бол хүүхдийн сурах арга барил, анхаарал төвлөрөл, өөртөө итгэх итгэл, хичээлд хандах хандлага, бие даах дадал бүрэлдэх хамгийн чухал үе. Тиймээс Цонжин Кибер Боардинг сургууль хүүхдийг багаас нь зөвхөн уншиж, бичиж, бодож сургах бус асууж сурах, ажиглах, турших, өөрийн бодлоо тайлбарлах, багаар ажиллах, хариуцлага хүлээх чадварыг хөгжүүлэхэд анхаарч байна.
Мөн тус сургууль science суурьтай Cambridge-ийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхээ баталгаажуулж, бага ангиас нь эхлэн дэлхийн жишигт нийцсэн агуулга, үнэлгээ, сургалтын арга зүйгээр сурагчдаа хөгжүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Энэ нь хүүхдүүдийг зөвхөн Монголын боловсролын системээр хязгаарлахгүй, олон улсын академик стандарттай уялдсан сургалтын орчинд багаас нь бэлтгэх чухал алхам болж байна.
Цонжин Кибер Боардинг сургуулийн гол онцлог нь хүүхэд зөвхөн хичээлдээ сууж сурахаас гадна цэвэр агаарт байрлах кампуст амьдарч, сурч, хөгжих боломжтойд оршдог. Өдөр тутмын хичээл, давтлага, төсөл ажил, секц дугуйлан, уншлага, хооллолт, амралт, дотуур байрны зохион байгуулалт бүгд нэг систем дотор явагддаг тул хүүхэд цагийн зөв хуваарь, бие даах чадвар, хариуцлагатай амьдрах дадлыг багаасаа төлөвшүүлэх боломжтой.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд Цонжин Кибер Боардинг сургуулийн сурагчид олон улсын олимпиад, инновацын төсөл, тэтгэлэг, технологийн бүтээлээрээ онцгой амжилтууд гаргасан. Сурагчид 120 гаруй инновацын төсөл хэрэгжүүлж, 60 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалт татсан төслүүдийг хөгжүүлсэн бөгөөд нийт тэтгэлгийн амжилт 37 тэрбум төгрөгт хүрээд байна.
Эдгээр үр дүн нь сургуулийн “Мэдье. Хэрэглэе. Үр шимийг нь хүртье.” философи бодитоор хэрэгжиж, сурагчид сурсан мэдлэгээ төсөл, бүтээл, бүтээгдэхүүн, олон улсын шалгалт, тэтгэлгийн амжилтаар баталж чаддаг болсныг харуулж байна.
Ирэх хичээлийн жилд Цонжин Кибер Боардинг сургууль бага ангиас эхлэн хэл, технологи, шинжлэх ухаан, бие даах чадвар, олон улсын хөтөлбөрийг нэг дор хослуулсан шинэ бүтэцтэйгээр сурагчдаа хүлээн авах гэж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: 7282 6060
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

