Монгол Улс нүүрс баяжуулах үйлдвэртэй болоод 15 жилийг үджээ

ikon.mn
1 цаг 4 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Одоогоос яг 15 жилийн өмнөх энэ өдөр Ухаа худагийн хөндийд Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор Монголчууд дэлхийн зах зээл дээр Австрали, Америк, Индонез улсуудтай өрсөлдөх чадвартай, сайн чанарын коксжих нүүрсийг экспортолж эхэлсэн юм.

Уг нүүрс баяжуулах үйлдвэрийг дэлхийд тэргүүлэгч Австралийн Сежмен компанийн технологид суурилж ашиглалтад оруулж байжээ. Говийн бүсэд байрладаг учраас хаягдал усыг 95 хувь дахин ашиглах технологийг тус үйлдвэрт нэвтрүүлсэн.

зураг
 

Нүүрсийг баяжуулах технологийг эзэмшинэ гэдэг нь шинжлэх ухааны мэдлэг, байгалийн баялгийг хослуулан үнэ цэнэ бүтээж буй ур чадвар шаардсан хөдөлмөр. Тиймээс үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг бэлтгэхийн тулд Энержи Ресурс компани ажилтнуудаа Австрали, Герман, Хятад, Энэтхэг гээд олон газар сургаж, туршлага хуримтлуулж байжээ. Өдгөө үйлдвэр олон улсад өрсөлдөх нүүрсийг дэлхийн зах зээлд 15 жилийн турш тогтвортойгоор экспортолж байгаа нь, Монгол залуусын чадвар, компанийн сайн засаглалыг харуулж байна.

Нүүрсийг түүхийгээр нь биш Монголдоо баяжуулж экспортлох нь дотоодод үлдэх эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж байна гэсэн үг. Түүнчлэн нүүрсийг сорчилж олборлохгүй, бүх давхаргын нүүрсийг хольж баяжуулснаар, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглаж байна гэсэн үг.

Энержи Ресурс компанийн байгуулсан энэхүү баяжуулах үйлдвэр Монголдоо төдийгүй бүс нутгийн хэмжээнд томоохонд тооцогддог. “Ухаа худаг” нүүрс аж үйлдвэрийн цогцолборын хүрээнд өдгөө 2900 гаруй Монгол залуус ажиллаж, мэдлэг оюун, хүч хөдөлмөрөө Монгол Улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулж байна.