АНУ-ын гүйгч Тарп 110 метрийн саадтай гүйлтийн төрөлд дэлхийн рекорд тогтоов
АНУ-ын хөнгөн атлетикийн тамирчин Жа'Кобе Тарп 110 метрийн саадтай гүйлтийн төрөлд дэлхийн рекорд шинэчлэв.
NCAA буюу оюутны аварга шалгаруулах тэмцээний үеэр тэр замаа 12.75 секундэд дуусгаснаар олимпын аварга Арьес Мерриттийн 2012 онд тогтоосон дээд амжилтыг ахиулжээ.
Өдгөө 40 настай Мерритт Лондоны олимпод түрүүлсэн жилээ есдүгээр сард Бельгид болсон уралдаанд 12.80 секундээр дээд амжилт тогтоосон юм.
Энэ жил 21 нас хүрэх Тарпын хувьд хоёр жилийн өмнө 20 хүртэлх насны залуучуудын дэлхийн аварга болж байсан бөгөөд өнгөрсөн жил насанд хүрэгчдийн ДАШТ-д зургаадугаар байр эзэлж байв.
Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбооноос дэлхийн дээд амжилт тогтоосон тамирчинд $50,000 урамшуулдаг билээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

