Ам.долларын ханш 17.24 цагийн байдлаар 40-70 төгрөгөөр буулаа. Тодруулбал, Худалдаа хөгжил, Голомт, Хаан банкуудад ам.долларын ханш 40 -42 төгрөгөөр буурсан байна. /Арилжааны банкны энэхүү өөрчлөлт бэлнээр зарах ханш гэдгийг анхаарна уу/
Харин хар зах дээр ам.доллар худалдан авах ханш дунджаар 1700.00 төгрөг байгаа бол зарах ханш 1770.00 төгрөг байгаа нь өчигдрөөс 70 төгрөгөөр буурсан дүнг үзүүллээ.
Ханшийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Валютын ханш хар зах дээр ханшийн график хамгийн сүүлийн мэдээллээр /17.24 цаг/
МОНГОЛБАНК ДУУДЛАГА ХУДАЛДАА ХИЙЛЭЭ
Өнөөдрийн гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлж, Монголбанк 1785.00 төгрөгийн хаалтын ханштайгаар 29.35 сая ам.доллар, 291.31 төгрөгийн хаалтын ханшаар 55.3 сая юань тус тус худалдсан байна.
Мөн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 73.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп, 12 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл хийх санал тус тус ирүүлж, Монголбанк төгрөгийн своп хэлцлийн саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 73.5 сая ам.доллар нийлүүлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|