Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Саарал усаар цайгаа чанаж, хоолоо хийх үү?

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: http://www.americanprogress.org/

Үүнийг сонсоод таны дотор эвгүйрхэж мэднэ. Учир нь саарал ус гэдэг нь ахуйн хэрэглээнээс гарсан бохир ус юм. Аяга таваг, хувцас, шал угаасан ус гээд боддоо.

Гэхдээ бид саарал усаа боловсруулж, эхний ээлжинд уул уурхай /10 сая тонн нүүрсийг нойтон аргаар баяжуулахад 2.5 сая литр ус шаардагддаг /, үйлдвэрлэл, барилгын салбар, машин угаалга, цэцэрлэгийн усжуулалт, суултуур зэрэгт ашиглаж чадвал цэвэр усныхаа нөөцийг чамлахааргүй хэмжээнд гамнаж чадах ач тустай.

Эс бөгөөс нийслэлчүүд 2020 оноос цэвэр усны гачигдалд орж, хүссэн хүсээгүй саарал усаар цайгаа чанаж, хоолоо хийхэд хүрч магадгүй юм шүү.

10 сая тонн нүүрсийг нойтон аргаар баяжуулахад 2.5 сая литр ус шаардагддаг

Иймд саарал усны хэрэглээг одооноос нэвтрүүлж, унднаас бусад хэрэгцээнд ашиглах нь ирээдүйгээ аврах хамгийн зөв алхмын нэг болоод байна.

Саарал усыг дахин ашигласнаар зөвхөн усны хэрэглээг бууруулаад зогсохгүй бохир ус цэвэрлэх байгууламжийн ачааллыг бууруулах боломжтой бөгөөд сайн загвартай бүрэн автомат саарал усны систем нь ахуйн усны хэрэглээг гурван дахин хэмнэх боломжтой гэж усны салбарын мэргэжилтнүүд хэлсэн.

"Ус" үндэсний хөтөлбөр...? 

2010 онд УИХ Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн 24 дүгээр тогтоол гаргаж, “Ус” үндэсний хөтөлбөрийг баталсан байдаг.

Энэ хөтөлбөрийн хүрээнд “Усны нөөцийг зүй зохистой ашиглах, хэмнэх, хаягдал бохир усыг эргүүлэн ашиглах, үүнд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, санал санаачилгыг хууль тогтоомжийн хүрээнд дэмжих зорилт тавьж, дараах арга хэмжээг авч  хэрэгжүүлнэ” гэж тусгасан билээ.

Ингээд хаягдал, бохир усны цэвэрлэгээний түвшинг дээшлүүлэх, эргүүлэн ашиглах чиглэлээр дараах ажлуудыг хийнэ гэж үндэсний хөтөлбөрийн нийтлэг үндэслэлд оруулсан.

3.4.15. Шаардлагатай зарим аймгийн төв, хот, суурин газарт бохир усны коллекторыг шинэчлэн, Улаанбаатар хотын Багануур дүүргийн бохир усны станцад өргөтгөл хийнэ.

3.4.17. Нийт аймгийн төв, хотыг ундны болон бохир усны хяналтын системтэй болгож  үйл ажиллагааг жигдрүүлнэ.

3.4.18. Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системд холбогдоогүй айл өрх, албан газар болон аялал жуулчлалын баазуудад байгаль орчинд халгүй жорлон (био болон хуурай жорлон), хаягдал (саарал) усыг цэвэршүүлэн хэрэглэхэд хялбар дэвшилтэт технологийг нэвтрүүлж, тэдний өдөр тутмын хэрэглээнээс үүсэх  хаягдал бохир усны хэмжээг багасгана” гэж тусгасан билээ /Сэдэвт хамаарах зүйл заалтыг түүж оруулав/.

Харамсалтай нь өнөөдөр эдгээр заалтууд төдийлөн хэрэгжиж, амьдарлын хөрсөнд бууж чадсангүй.

Хэрэв зээ энэхүү “Ус” хөтөлбөр амжилттай хэрэгжсэн бол наанадаж нийслэлд үйл ажиллагаа явуулдаг арьс шир, ноос ноолуур, барилгын компаниуд саарал усыг хэрэглээндээ нэвтрүүлж, улмаар орон сууцны өрхүүд суултууртаа ашиглаад эхэлчихсэн байхыг үгүйсгэхгүй юм.

Бохир ус цэвэршүүлэх станцыг Шинэ Зеланд улс 1960 оноос барьж эхэлсэн байх жишээтэй /1960-2010 он/.

 Сүүлийн үед манай улсад саарал усыг цэвэрлэн, дахин ашиглах технологи  нэвтэрч эхэлсэн нь саашаалтай мэдээ дуулдах болсон.  Үүний нэг жишээ нь Герман улсын “GreenLife” компанийн GmbH ультра шүүлтүүр бүхий технологи юм. Гэсэн хэдий ч энэ технологи өргөн хүрээг хамарч чадаагүй л байна.

GmbH ультра шүүлтүүрийн ажиллах зарчим органик давхаргатай шүүлтүүрийн технологиор саарал усыг бүрэн цэвэрлэдэг. Энэ шүүлтүүр нь хатуу биет, бактери болон вирусыг ч бүрэн шүүх бөгөөд 99.9 хувийн найдвартай аж. Саарал усны цэвэршүүлэлтийн энэ систем өдөрт 4000 литр ус боловсруулах хүчин чадалтай гэж Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийнхөн судалгаандаа дурджээ. Тэд саарал усны талаар санал бодлоо хэллээ.

Айл бүр тус тусдаа уг системийг суурилуулбал зардал ихтэй. Төвлөрсөн системд оруулбал үнэ өртөг багасана. Түүнчлэн саарал усыг ямар зориулалтаар дахин ашиглахаас хамаарч тэрхүү системийн өртөг тодорхойлогдох болно. Жишээ нь ундны усанд ашиглах болбол ундны  усны стандартыг хангах түвшинд хүртэл цэвэрлэхэд боловсруулах системийн зардал өндөр байх болно. Иймд тухайн усны стандартыг ямар хэмжээнд тодорхойлж өгснөөс хамаарч системийн үнэ тодорхойлогдох ба нөгөө талаар эрсдлийг бууруулах боломжтой. 

Саарал усны стандарт байхгүйгээс уг усыг хэрэглээнд нэвтрүүлэхэд хүндрэлтэй байна

- Манай улсын хувьд төр, засгаас энэ чиглэлийн бодлого, шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлж байгаа боловч төдийлөн үр дүнд хүрээгүй байна.

- Нийслэлийн Засаг даргын 2012 оны хоёрдугаар сарын 14-ны өдрийн 85 дугаар захирамж гарч, шинээр баригдах орон сууцны хорооллуудын барилга байгууламжуудын ажлын зураг төсөлд хөрсний ус болон саарал усыг ашиглаж байхаар тусгуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон боловч одоогийн байдлаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй саарал усны стандарт байхгүйгээс саарал усыг хэрэглээнд нэвтрүүлэхэд хүндрэлтэй байна.

- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд бохир ус цэвэрлэх байгууламж нь саарал усыг цэвэршүүлэн эргүүлэн ашиглах технологи бүхий тоног төхөөрөмжтэй байх ёстойг хуульчлан заасан байдаг. Үүний үр дүнд уул уурхайн салбарт үйлдвэрлэлийн хэрэглээнээс гарсан бохир усыг цэвэрлэн зам талбайн тоосжилт дарахад эргүүлэн ашиглаж эхэллээ.

- Манай улсад ундны цэвэр усны үйлчилгээний үнэ тарифын бодлого алдагдаж, орон сууцны оршин суугчид 1 литр усыг 32 мөнгөөр, үйлдвэр аж ахуй нэгжүүд 85 мөнгөөр хэрэглэж буй нь тухайн усыг бэлтгэн хүргэдэг зардлаас хэд дахин бага байна. Гэтэл 1 литр саарал усыг ундны усны стандартыг хангах түвшинд хүртэл цэвэрлэн дахин боловсруулахад гарах зардал нь цэвэр усыг хэрэглэгчдэд хүргэх зардлаас хэд дахин их байх болно. Ийм учраас одоо мөрдөгдөж буй ундны усны үйлчилгээний үнэ тарифийг шинэчлэн тогтоохгүйгээр саарал усыг эргүүлэн ашиглах боломжгүй болоод байна.

Иймд саарал усыг эргүүлэн ашиглаж, хомсдож буй цэвэр усны нөөцийг зүй зохистой, ухаалаг хэрэглэхэд төр, засгийн зүгээс оновчтой бодлого шийдвэр гаргах, гаргасан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх шатанд холбогдох байгууллагууд хамтран ажиллах нь чухал гэлээ.

Дашрамд дурдахад, өнөөдөр дэлхийн зарим орнууд саарал ус экспортолж, дотоодын усны хэрэгцээнийхээ багагүй хувийг нөхөж байгаа гэсэн мэдээг ДЭМБ-аас гаргасан байдаг.

Мөн дэлхий дээр тэрбум гаруй хүн ундны усаар гачигдаж, секунт тутамд нэг хүүхэд шингэний дутагдалд орж амиа алддаг байна. Гэтэл монголчууд бид тэр дундаа усны хомсдолд өртөхөд бэлэн байгаа нийслэлчүүд цэвэр усны нөөцөө хайр гамгүй хэрэглэсээр л сууна. 

Дэлхийн хамгийн том ус цэвэршүүлэх 10 байгууламж: