Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Орон сууцны хэрэглээний усны үнийг 20 мөнгөөр нэмнэ

Л.Од, Өдрийн шуудан
2014 оны 2 сарын 14
Өдрийн шуудан
Зураг зураг
Орон сууцны хэрэглээний усны үнийг 20 мөнгөөр нэмнэ

Нийслэлийн Ус сувгийн удирдах газраас орон сууцны усны үнийг нэмнэ гэж мэдэгдлээ.

Учир нь өнгөрсөн онд Ус сувгийн удирдах газар 10.7 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бөгөөд энэ онд 16 тэрбум төгрөгийн алдагдалд орно гэсэн судалгааг гаргажээ.

Гэр хорооллын усны үнийг нэмэхгүй.

Тиймээс орон сууцны нэг литр усны үнийг 20 мөнгөөр нэмэхээр болжээ. Харин гэр хорооллынхны хэрэглэдэг усны үнийг нэмэхгүй юм байна.

Учир нь орон сууцны хэрэглэгч нэг литр усыг 30 мөнгөөр авдаг байсан бол гэр хорооллын иргэд нэг төгрөгөөр авдаг аж.

Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн “Гэр хорооллын иргэд орон сууцны хэрэглэгчдээс хоёр дахин өндөр үнээр ус худалдан авдаг ч нэг хүний хэрэглээ нь 30 дахин бага. Тиймээс гэр хорооллын усны үнийг нэмэхгүй.

Бид усны үнийг нэмэх хүсэлт хоёр жилийн өмнө ШӨХТГ-т тавьсан боловч одоо болтол хариу өгөөгүй. Тиймээс бид шууд нэмэхээс өөр аргагүй болсон” хэмээлээ.

Зураг