Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Усны үнийг ШУУД нэмье

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 3 сарын 15
iKon.MN
Усаа гамная

Орон сууцны өрхүүд нэг литр усыг 32 мөнгө, үйлдэр, аж ахуй нэгжүүд 85 мөнгөөр худалдан авдаг. Усны үнийн ийм хямд тариф Монгол Улсаас өөр дэлхийн хаана ч байхгүй.

Бид азтай хувь зохиолоор усны гачигдал гэдгийг мэдэрч үзээгүй ард түмэн. Тиймдээ ч ус хэмээх цэнхэр сувд хэзээ ч дуусахгүй, дундрахгүй мэт аашилж, үүнийхээ хэрээр үнэ цэнийг нь мэдэрсэнгүй өдийг хүрлээ. Тухайлбал, төвлөрсөн инженерийн хангамжтай орон сууцанд амьдардаг нэг хүн хоногт дунджаар 240 литр ус хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Энэ нь гэр хорооллын оршин суугчаас даруй 30-40 дахин их хэрэглээ. Бид ийнхүү усандаа хайр амгүй хандаж байна.

“Улаанбаатар хот 2016 онд цэвэр усны хомсдолд орж, 2020 он гэхэд усны гачигдалд орно” 

Гэвч нэг л өглөө таныг сэрэхэд “Цэвэр усны хязгаарлалт хийнэ” гэсэн аймшигт мэдээ чих дэлсэхэд ойрхон болсныг УСУГ, Азийн хөгжлийн банкны судлаачид дуулгаж эхэллээ.

Тэд “Улаанбаатар хот 2016 онд цэвэр усны хомсдолд орж, 2020 он гэхэд усны гачигдалд орно” гэсэн гунигтай тэмдэглэл хөтөлж.

Иймд усны үнэ тарифыг нэмэх зайлшгүй шаардлага бийг Засгийн газрын хэмжээнд танилцуулж, дэмжлэг авсан. Гэтэл энэ асуудал ШӨХТГ-т гацсан сурагтай.

Магадгүй Та усны үнийг нэмснээр усны нөөцөд яаж нөлөөлөх гэж? хэмээн гайхаж магад.

ҮНЭНДЭЭ,

  • Усны тариф өссөнөөр усны ундаргыг аривжуулахад шууд нөлөөлж чадахгүй
  • Усны гачигдалд орох аюулаас шууд хамгаалж чадахгүй

Харин дээр дурдагдсан,

  • 2016, 2020 гэсэн он тооллыг хэдэн арван жилээр сунгахад нөлөөлж чадна.

Өөрөөр хэлбэл, иргэд үнэтэй ус хэрэглэж эхэлснээр усаа ариглан гамнаж, үр ашиггүй зарцуулах нь багасна гэж найдаж байгаагийн илрэл төдийхөн.

Түүнчлэн усны үнийг нэмснээр,  

  • Өвгөрч муудсан шугам хоолойнуудыг шинэчилэн засварлаж чадна.

Ингэснээр хэрэглэгч танд очих усны чанар алдагдахгүй байх нөхцөл бололцоог бүрдүүлэх юм. Мэдээж уншигч танд усны үнийг хэчнээн төгрөгөөр нэмэх гэж буй нь чухал.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс дараах үнийн саналыг Засгийн газарт хүргүүлсэн.

  1. Орон сууцны өрх: 1 литр ус 32 мөнгө – 1 литр ус 50 мөнгө
  2. Үйлдвэр, аж ахуй нэгж: 1 литр ус 85 мөнгө – 1 литр ус 1 төгрөг

Мэдээж усны үнийг нэмэх үү, үгүй юү гэдэгт иргэн таны санал чухал. Иймээс www.iKon.mn сайтын зүгээс “Орон сууцны /үйлдвэр, аж ахуй нэгж/ цэвэр усны үнийг нэмэхийг Та дэмжиж байна уу” гэсэн судалгааг эхлүүллээ. Өнөөдрийн байдлаар судалгаанд 154 хүн оролцож,

  • 66.2 хувь нь – НЭМЭХ НЬ ЗӨВ
  • 13.6 хувь нь – БҮР ИЛҮҮ ҮНЭТЭЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ
  • 14.9 хувь нь – ДЭМЖИХГҮЙ БАЙНА гэж хариулсан байна.

Санал асуулгын дүн: /Графикаар/

ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ БОЛНО

Ийнхүү судалгааны эхний өдрүүдийн төлөвөөс харахад, усны хэрэглээний үнийг нэмэх асуудлыг ИРГЭД нааштайгаар хүлээн авч байгаа нь харагдаж байна.

Дашрамд дурдахад, зөвхөн үнэ тарифаас шалтгаалах бус Нийслэлийн иргэн Та ирээдүй хойчоо бодож, усны зөв хэрэглээнд суралцаад зогсохгүй үр хүүхэддээ ус хэмээгч ЦЭНХЭР СУВД ямар үнэ цэнтэй эрдэнэ болохыг ойлгуулж өгвөл түүний ирээдүйд ч хэрэгтэй билээ.

САНАЛ АСУУЛГАНД ОРОЛЦОНО УУ.