Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

SOS! Улаанбаатарын цэвэр усны нөөц 7 жилийн дараа шавхагдана

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван жилийн өмнө Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохдоо усны асуудлаарх дэлхийд нэр хүндтэй байгууллагуудад хамтран ажиллах санал тавьсан.

Улаанбаатарт хөрсний бохирдлоос үүдэн ундны ус ихээр бохирдож байна.

Үүний дагуу “2030 Усны нөөцийн групп” байгууллага Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүжилттэйгээр Монголын усны нөөцийн талаар өргөн хүрээтэй судалгаа хийж байгаа юм.

Энэхүү судалгааны урьдчилсан дүн шинжилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газарт танилцуулж, нарийвчилсан судалгааны ажлаа эхлүүлснээ мэдэгдлээ.

Монголын усны нөөцийн талаар судалгаа хийж байна

Тус байгууллагын мэргэжилтнүүд Монголын усны асуудлыг хэд хэдэн байгууллага хариуцаж буйг шүүмжлээд, усны нэгдсэн бодлого зохицуулалттай болох шаардлагатай байгааг дурдав.

Мөн нийслэлийн цэвэр усны нөөц долоон жилийн дараа шавхагдахаас гадна хөрсний бохирдлоос үүдэн ундны ус ихээр бохирдож байгааг анхаарууллаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр өнөөдөр дээрх хүмүүстэй уулзсан юм.

Уулзалтад “2030 Усны нөөцийн групп” байгууллагын Азийн орнууд хариуцсан тэргүүн Кристоф Жэйкоб, Британийн PWC байгууллагын Женифер Моллер-Гуллэнд болон Цэнгэг усны хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн дарга Д.Доржсүрэн нар байлаа.