ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

А.Гансүх сайд С.Буяндалайтай хамтарч ажиллахгүй гэжээ

Өдрийн шуудан
2014 оны 2 сарын 12
Өдрийн шуудан
Зураг зураг
Зам, тээврийн сайд А.Гансүх

УИХ-ын бие даагч гишүүдийн тусламжтайгаар ИНЕГ-ын даргын албан тушаалд заларсан С.Буяндалай гэгч овсгоотой эр энэ байгууллагыг ганцхан балаг тарьж, баахан хүний амьдралаар тоглосныхоо горыг амсч эхэлжээ.

Өчигдөр болсон Зам, тээврийн сайдын зөвлөлийн шуурхай хуралдааны үеэр А.Гансүх сайд “С.Буяндалай чи ажлаа хийж чадахгүй байна, чамтай хамтарч ажиллахгүй, чи гар” гэжээ. Сайдын шуурхайгаас хөөгдсөн С.Буяндалай ч шуурхайгаас гараад нүүдэл суудалд сэм бэлтгэн өрөө тасалгаагаа суллаж байгаа дуулдав.

Харин түүний орыг эзэгнэхийг хүсэгчид дээгүүр доогуур, ил далд хөөцөлдөж байгаа аж. Ялангуяа ИНЕГ-ын нислэгийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалт хариуцсан тэргүүн дэд дарга С.Энх-Амгалан тун шаргуу хөөцөлдөж байгаа сурагтай. Энэ нөхөр бас багагүй балаг тарьсан мөртлөө хэн нэгний нууц дэмжлэгээр дээрх өндөр албан тушаалд заларч амжсан сүйхээтэй эр.

ИНЕГ-ын дарга С.Буяндалай

2009 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Улаанбаатараас Бээжингийн чиглэлд ОМ-223 аяллын дугаартай, Ирланд улсад бүртгэлтэй, МИАТ компанийн “Боинг 737-800” онгоц нислэг үйлдэж байжээ. Уг онгоц 8100 метрийн өндөрт нисч байтал битүүмжлэл нь алдагдан зорчигчдын дээрээс хүчилтөрөгчийн баг буусан байна.

Хөлгийн дарга Ц.Ганбаатар онгоцоо 4000 метрт ортол огцом доошлуулж нислэгээ үргэлжлүүлсээр Бээжингийн олон улсын нисэх буудалд ослын буулт хийж сандаргажээ.

Энэ онгоцоор 182 хүн зорчиж явсан бөгөөд тэдний дотор УИХ-ынгишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг эхнэр хүүхдүүдийнхээ хамт, УИХ-ын гишүүн С.Баярцогт, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай нарын зэрэг төр, засгийн өндөр албаны хүмүүс зорчиж байжээ.

Онгоц огцом өндөр алдсаны улмаас зорчигчдын бие эвгүйрхэж, тархи толгой хатгуулах, дотор муухайрах зэрэг бие махбодийн хохирол, сэтгэхүйн айдас амсчээ.

Дээрх онгоцыг Солонгост явуулж хучилтөрөгчийн багийг нь цэнэглүүлэх зэрэг техник үйлчилгээнд оруулжээ. Үүний уршгаар МИАТ компанид 150 сая төгрөгийн хохирол учирсан аж. Энэ хэргийн гол зангилаа нь уг онгоцны хоёрдугаар нисгэгч Э.Ганхүүтэй холбоотой байжээ.

Э.Ганхүү бол дээр өгүүлсэн С.Энх-Амгалангийн хүү бөгөөд нисэхийн ямар ч сургуульд суралцаагүй, нисгэгчийн хуурамч үнэмлэхтэй нэгэн байсан нь илэрчээ. Энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч Э.Ганхүү мөрдөн байцаалтаас оргон зайлсан байна.

Энэ ноцтой хэргийн гол авторын эцэг, зоригтой эсвэл тэнэг гэхэд багадмаар хүн ИНЕГ-ын нислэгийн аюулгүй байдал хариуцсан тэргүүн дэд даргын албан тушаал хашаад зогсохгүй, бүр давраад тус газрын даргын өндөр албан тушаал руу үхэн хатан зүтгэж байна гэхэд маш аймаар санагдана. С.Энх-Амгалангийн тарьсан балгийн талаар үүнээс ч өөр нотолгоо бий гэнэ лээ.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг