• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Мөрдөн байцаах алба татан буугдлаа

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Баасан гагарагийн чуулганы хуралдаанаар “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай” хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. 

Ингэснээр хууль, тогтоол батлагдаж Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг Авлигатай тэмцэх газарт шилжүүлэхээр боллоо.

Дээрх хуулиуд батлагдсанаар:

  • Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны харьяаллын гэмт хэргүүд Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэргийн харьяалалд,
  • ахуйн чанартай гэмт хэрэг нь Цагдаагийн байгууллагын харьяалалд тус тус шилжиж байгаа юм.

Мөн Прокурорын байгууллагын дэргэдэх Мөрдөн байцаах алба татан буугдлаа.