Судалгаанд оролцсон солонгос залуусын 81 хувь, япон залуусын 58 хувь гэрлэх хүсэлтэйгээ илэрхийлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт нийтлэгдсэн судалгааны тайлангаас ганц бие солонгос залуусын 81.4 хувь, ганц бие япон залуусын 57.6 хувь гэрлэх хүсэл сонирхолтой байгаа нь харагджээ.

Энэхүү судалгааг өнгөрсөн зургаа, долдугаар саруудад явуулж, Өмнөд Солонгосын 20-39 насны 2,000, Японы ижил насны 2,000 иргэнийг хамруулсан юм байна.

Өнгөрсөн онд болсон Өмнөд Солонгос-Японы удирдагчдын дээд хэмжээний уулзалтаас хүн амын өсөлтийг дэмжих хамтарсан хороо байгуулагдсан бөгөөд тус хорооны явуулсан судалгааны үр дүн өчигдөр нийтлэгджээ.

Судалгаанд оролцсон солонгос залуусын 18.6 хувь, япон залуусын 42.4 хувь хэзээ ч хүнтэй гэрлэх сонирхолгүй гэж хариулсан байна.

Харин гэр бүлтэй болох хүсэлтэй залуусаас хэдэн хүүхэдтэй болох хамгийн тохиромжтойг асуухад солонгосуудын 52.6 хувь хоёр, 17 хувь нэг, 7.3 хувь гурав ба түүнээс дээш гэж хариулжээ.

Япончуудын хувьд 28.9 хувь нь хоёр, 12.2 хувь нь гурав ба түүнээс дээш, 9.4 хувь нь нэг хүүхэдтэй болох хүсэлтэйгээ илэрхийлсэн байна.

Хоёр улсын ганц бие залуусын хувьд гэрлэлтийн хамгийн түгээмэл шалгуур нөхцөл нь өөрийн болон эхнэр/нөхрийн ажил эрхлэлт, орлогын тогтвортой байдал байжээ.

Солонгос залуусын 51.8 хувь, япон залуусын 41.1 хувь уг шалгуурыг нэн тэргүүнд тавьсан байна.

 

Эх сурвалж: Yonhap News