Трампын хэлэх үгээр бооцоо тавьдаг байсан Цагаан ордны ажилтан аснаар $172,000 төлүүлэх шүүхийн шийдвэр гарчээ
Цагаан ордны телепромптер төхөөрөмжийн оператор асан ерөнхийлөгч Дональд Трампын хэлэх үгээр бооцоо тавьж, ашиг олдог байсныхаа төлөө $172,000 төлөх ёстой болжээ.
Телепромптер нь хэлэх үгийг текст хэлбэрээр бусдад мэдэгдэлгүй илтгэгчид харуулдаг электрон дэлгэцтэй төхөөрөмж юм.
Габриэл Перез нь 2025 оны арванхоёрдугаар сараас 2026 оны хоёрдугаар сарын хооронд ажил үүргийн дагуу олж авсан мэдээллээ урвуулан ашиглаж, бооцооны Kalshi онлайн платформ дээр Трампын хэлэх үгээр бусадтай мөрий тавьж, ашиг олдог байжээ.
Шүүх түүний хууль бусаар олсон ашиг болох $107,539.02-ыг бүрэн буцааж төлүүлэх, нэмээд $65,000-ын торгууль төлүүлэх шийдвэр гаргасан байна.
Долдугаар сард Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Ливитт түүний ёс зүйгүй үйлдэл мөрдлөгийн үр дүнд илэрсэн тул ажлаасаа халагдсаныг анх мэдээлж байсан юм.
Үүнээс гадна Перезийн онлайн платформууд дээр арилжаа хийх эрхийг гурван жилийн хугацаатай хассан байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
